Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
28 дахь өдөр – 4 сарын 18 Аль Массира

Өөрийн хүү мэт санадаг нэгэн дүрвэгчийг баптисм хүртэн уснаас гарч ирж буйг харахдаа Муса нулимс дуслуулж байлаа. Тэдний эргэн тойронд бие биедээ баяр хүргэн, мөр мөрөө түшилцэн тэврэлдэх залуу эрчүүд байлаа. 

Муса энэ мөчид өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодов. Тэрээр Ойрхи Дорнодын нэгэн Араб муслим гэр бүлд төрж өсчээ. Муса багаасаа л нэг бурханд итгэж өссөн боловч тэр бурхан амьдралыг нь сонирхож, анхаарал тавьдаг гэж боддоггүй байв. Европ тив рүү ажиллахаар нүүж, шинэ газар төвхнөх үед нь түүнд христитгэгч  хэсэг хүмүүс туслажээ. Тэдгээр хүмүүс бол Аль Массира бүлгийн хүмүүс байлаа. 

Аль Массира бол 35 хэл дээр гарсан 13 цуврал анги бүхий кинонд суурилсан сургалт бөгөөд одоо дэлхий даяар хэрэглэгддэг сургалт юм. Муса тус сургалтад хамрагдан долоо хоног бүр бүлгийн уулзалтад очин, санал бодлоо солилцдог байв. Нэг удаагийн уулзалт дээр тэд Давид хааны тухай түүхийг судлаж, ярилцаж байлаа. Энэ хичээлийн дараа тэрээр өөрийн амьдралыг Есүст өргөхөөр шийдэн, Араб Перс гаралтай өөр 10 хүний хамт баптисм хүртсэн юм. 

Энэ бол эдгэрэл уучлал, сэргэлт чөлөөлөлтийн гайхамшигт эхлэл байлаа. Муса удирдагчаар бэлтгэгдэн, одоо илгээлтийн салбарын пастор болж, дэлхий даяар бүх үндэстэнд сайнмэдээг дамжуулах хүмүүсийг бэлдэж байна. Тэрээр Есүсийг хүндэтгэн, Түүний үг сургаалыг гайхан биширсэн хэвээр. 

Залбирлын уриалга:   

  • Дүрвэгчид дундаас олноороо Христийг дагаж, Түүнд итгэх шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Шинэ итгэгчид итгэлээр өсөж, Бурханы хүү болон охины хэргэм зэргийг гүн гүнзгий ойлгож, хэргэм зэргийнхээ дагуу амьдарч чадахын төлөө.  

  • Аль Массирагийн сургалтаар дамжуулан шинэ итгэгчид итгэлээр сайн өсөхийн төлөө, өөрсдөө өсөөд зогсохгүй эргэн тойрон дахь хөршүүдийгээ уриалан хамруулж чадахын төлөө. 

  • Муса шиг удирдагчийн түвшинд очин үйлчилж чадах итгэгчдийн төлөө, Бурханы хаанчлалын үйл хэрэгт тэд өөрсдйин байр суурийг олж үйлчилж чадахын төлөө. 

Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.

Ром 15:13

Ywamubmongolia