Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
4-р сарын 29 - Дагестан улсын Ваххабизм

Ywamubmongolia

   Дагестан бол Оросын Холбооны улсад хамаарагдах бүгд найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн зүүн эрэг, Гүрж болон Азербайжантай хиллэдэг. Дагестаны 2,9 сая хүн амын 95 хувь нь Исламын шашинтай. Уг улсад зонхилох хоёр овгууд нь Аварчууд ба Даргинсчууд юм. Хэт уламжлалт хөдөлгөөн болох Ваххабизм нь Саудын Арабаас үүсэлтэй ба түүнээсээ тархаж дэлхий даяарх бүх Мусульман соёл иргэншилд нөлөөлжээ.

   Дагестанд уг хөдөлгөөн нь 1980- аад оноос дэлгэрсэн ба 90-ээд оны сүүлээр улс төрийн нэгж бүтцийг бий болгож тусгаар тогтнолоо зарлахыг оролдсон ч эцэстээ 7 жилийн харгис хэрцгий зөрчилдөөнийг үүсгэжээ. Гэсэн ч Ваххабисчууд тухайн газар нутагт нөлөөтэй хэвээр үлдэв. Ваххабизм нь хүмүүсийнхээ юу идэх, юу өмсөх, хэрхэн магтахыг удирдах гэж оролддог ч гэсэн авилгаас үүдэлтэй асуудалтай тулгарч, бухимдалд автсан нийгмийн аль ч давхаргын нэгэнд нээлттэй тусалдаг. Үүний сацуу Дагестаны уламжлалт өв соёл ч өнөөдрийг хүртэл мөн зэрэгцэн үлдэж чаджээ. Ваххабизмийн хувьд дуу хөгжим хориотой учир тэд Москд дуу сонсдоггүй. Гэхдээ олонд алдаршсан орчин үеийн дуунуудыг сонсох дуртай төмрийн дарханыг таньдаг гэж нэгэн илгээлтийн эзнээс би сонссон юм. Дархан хэлэхдээ “Би гэмшиж үнэн Мусульман (Ваххаби) болохдоо дуу сонсохоо больсон гэжээ. Харин илгээлтийн эзэн түүний гэрт зочлоход тэд бүгд нутгийн уламжлалт Лезгинка бүжгийг дуун тавин бүжиглэжээ.

Ywamubmongolia

ЗАЛБИРАХ СЭДЭВ

➊ ДАГЕСТАНЫ ЗУУ ЗУУН ХРИСТИТГЭГЧДИЙН ТӨЛӨӨ, ТЭД БИБЛИЙГ ДАГЕСТАНЫ УУГУУЛ ХЭЛҮҮД РҮҮ ОРЧУУЛЖ БИЧГЭН БОЛОН АУДИО ХЭЛБЭРЭЭР ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

➋ ДАГЕСТАНЫ ЭРХ БАРИГЧИД АВИЛГА АВАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. ЗАЛБИРАХДАА ЕЗЕКИЕЛ 36:26- 27-Р ИШЛЭЛЭЭР ЗОРИГЖИНО УУ.

➌ ВАХХАБИЗМ НЬ “АРИУН” ИСЛАМ БАЙХЫГ ШААРДДАГ. АВАРЧУУД БОЛОН ДАРГИНСЧУУД ЕСҮС БОЛОН ТҮҮНЭЭС ИРЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ИЛЧЛЭЛТ АВАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ.