Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 2- Гана улсын Ахмади хөдөлгөөн

Ywamubmongolia

Гана
Африк

Ахмади хөдөлгөөн нь анх Энэтхэгийн Панжаб мужид бий болжээ. Хазрат Мирза Гулам Ахмад гэгч (1835-1908) нь өөрийгөө амлагдсан Мэссиа буюу Махди, Исламын шашны аврагч, өөрчлөн байгуулагч гэж өргөмжилсөн. Гулам нь Христитгэгчдийг болон Хиндү нарыг исламын шашны Есүсийн тухай номлолоор няцааж байсан ба Тэр эргэж ирэхдээ Махди хүн шиг болж ирнэ гэж хэлжээ. Ахмадичууд Есүсийн хоёр дахь ирэлт Гулам ирэхтэй зэрэгцэнэ гэдэгт итгэдэг. Тэрбээр өөрийгөө илчлэлт хүлээн авсан гэж үздэг бөгөөд эш үзүүлэгч ба хүн төрөлхтөнд зориулсан "бурхны сургаалыг баримтлагч хөтөч" гэжээ.
Тэдний номлол Исламын уламжлалт сургаалтай утга нийцэхгүй байсан учир Ахмадичууд олон арван жилийн турш дэлхийн Исламын шашны холбооноос зөвшөөрөл хүлээн авахын тулд чармайсан. Гэсэн хэдий ч Ахмади нь энх тайвныг эрхэмлэгч, хүч хэрэглэдэггүй хөдөлгөөн гэдгээрээ Исламын ертөнц даяар танигдсан. Ахмадигийн тав дахь залгамжлагч, одоогийн тэргүүн нь Хазрат Мирза Масрур Ахмад бөгөөд тус хөдөлгөөний төв байр Лондонд байрладаг.
Ахмади нь Христитгэлийн итгэл үнэмшлийг эсэргүүцдэг ч илгээлтийн арга барил, уламжлал болон нэр томъёог Христитгэлээс авсан билээ. Үүнээс болоод сайн сургагдаагүй Христэд итгэгчид болон тосгоны ядуу хүмүүс Христитгэл ба Ахмади хөдөлгөөнийг ялгахад бэрхшээлтэй. Мөн уг хөдөлгөөний хүлцэнгүй байдал нь боловсролтой хүмүүсийг ихээхэн татдаг.
Уг хөдөлгөөн Энэтхэгээс Африкийн зүүн ба баруун эрэгт тархсан бөгөөд 1921 оноос хойш Гана улсад идэвхижээд байна. Дэлхийн хэмжээнд ойролцоогоор дор хаяж арван сая ахмади хүн байгаагийн 635,000 орчим нь уг газар нутагт амьдардаг. Ахмади хамгийн эхэн үеийн Методист багштай Акан хүмүүсийн дунд анх суурьшжээ. Дараа нь өнөөдрийн өгүүллийг зохиогч Ваалагийн овгийн Исламчуудын дунд илүү өргөн тархсан бөгөөд Гана, Баруун Африкийн үндэсний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ахмади нь энх тайвныг эрхэмлэгч, хүч хэрэглээгүй
хөдөлгөөн гэдгээрээ алдартай.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ АХМАДИЧУУД ЕСҮСИЙН ТУХАЙ ҮНЭНИЙГ ТАНЬЖ МЭДЭХ, ТҮҮНИЙ ХҮЧ ЧАДЛЫГ АМСАЖ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ. (МАТАЙ 16:13-19)
➋ АХМАДИ ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙГЭМ, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛЛИЙГ АШИГЛАН ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД БУРХАН БҮРЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ
➌ АХМАДИЧУУДЫН ЗӨӨЛӨН ДҮР ТӨРХ НЬ ИСЛАМЫН ЕРТӨНЦӨД ШАШИН ХООРОНДОО ЭВ НАЙРАМДАЛТАЙ АМЬДРАХАД НӨЛӨӨЛӨХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ.

( from: 30daysprayer.com )