Энэтхэг
Өмнөд Ази
Шаббир кофегоо харж суухдаа яах ч аргагүй байдлаа ийнхүү тайлбарлав. Түүний коллежийн шалгалт ойртож байсан ч Исламын Шиа салбар дахь шашны удирдагч Дауди Бохра, Дай нар томоохон баяр тэмдэглэхээр хотод байжээ. Түүнийг сонсож, ивээл хүртэхийн тулд олон мянган хүн ирсэн байв. Хэрэв шалгалтаа алгасвал анги улирах байсан ч Шаббир явахаар төлөвлөжээ. ‘“Энэ зөвхөн шалгалт шүү дээ” гэж тэр надад хэлсэн. “Аль замаар би явах вэ? Би дэлхий ертөнцийг чухал гэж үзэн, шалгалтаа өгөх үү? Эсвэл би Дай-г дагаж, түүний шалгалтыг өгөх үү?"
Дэлхий дээр сая гаруй Бохра байдаг. Ихэнх нь Энэтхэгт амьдардаг боловч АНУ, Европ,
Зүүн Африкт үндсэн хүн ам нь байдаг. Тэд олон тооны Имамуудын (Бурханаас удирдамж авах Мухаммедын үр удам) сүүлчийн Имам нуугдаж байна гэж үзжээ. Дай энэ далд Имамтай харилцаж байна. Бохрагийн хувьд чиглүүлэг, ивээл нь энэ дэлхий болон дараагийн ертөнцөд амжилтанд хүрэх замыг илтгэдэг.
Шаббирын энэ нөхцөл байдал Бохра хүмүүсийн ялгааг харуулжээ. Тэд өдөр ирэх тусам өөрсдийн нийгмээс гадуур, өв уламжлалаас нь тэс өөр нөхцөл байдал, боломжуудтай тулгарч байна. Шаббир сургууль, ажил мэргэжлийн шаардлагыг нэн тэргүүнд тавих ёстой юу, эсвэл тэр дэлхийг орхиж, Дай болон Бохрагийн нийгэмлэгт бүрэн итгэх үү?
Тэд өдөр ирэх тусам өөрсдийн нийгмээс гадуур, өв уламжлалаас
нь тэс өөр боломжуудтай тулгарч байна.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ БОХРА ХҮМҮҮС ДЭЛХИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ОЙЛГОЛТ БОЛОН МЭРГЭН УХААНТАЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЪЯ.
➋ ОЛОН ОЛОН БОХРАЧУУД ЕСҮС РҮҮ ЭРГЭХ, ЕВРЕЙ 7:23-26 ИШЛЭЛИЙН ДАГУУ ТЭД АХЛАХ ТАХИЛЧААРАА ДАМЖУУЛАН АВРАГДАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ.
➌ БУРХАН ХРИСТИТГЭГЧДИЙГ БОХРА ХҮМҮҮС РҮҮ ИЛГЭЭН, БУРХАНЫГ ХАЙН ЭРЭЛХИЙЛЭХЭД НЬ ХАМТ АЛХАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ.
(from : http://30daysprayer.com )