Энэтхэг
Өмнөд Ази
Энэ бол хамгийн алдартай, ялангуяа эмэгтэйчүүдэд зориулсан маш чухал ном. Захра “Тэнгэрийн Гоёл Чимэглэл” номыг мэдэх эсэхийг асууя гэж найзаасаа хүсэхэд тэр гайхшран “мэдээж тэр уншсан” гэж хариулав. Тэгээд авга эгч нь Муслим хөршүүдээ цуглуулан номын талаар хэрхэн ярилцаж байсныг надад
ярьж өгөв. Бяцхан охин байхдаа Захра тоглоом тоглох зуураа номыг сонсож байжээ. Одоо тэр том болж өөрт хамаарах бүлгийг хэлэлцэж сууна.
Дэлхий дээр эмэгтэйчүүдийн номын клуб мянга мянгаараа байдаг. Бахишти Зевар буюу “Тэнгэрлэг Гоёл Чимэглэл” ном нь 20-р зууны эхээр Хойд Энэтхэгт бичигджээ.
Энэ бол муслим эмэгтэйчүүдэд зориулсан шашны болон зөв ёс суртахуунтай амьдралыг хэрхэн чиглүүлэх, бүтээх талаар бичсэн практик гарын авлага юм. Исламын ертөнцөд Христитгэл болон бусад шашны нөлөө ихэссэн учир Мусульман удирдагчид эмэгтэйчүүдийг Исламын шашны ойлголттой байж үр хүүхэд, гэр бүлийнхээ шашинлаг зан үйл, ёс суртахууныг хадгалж үлдэх талаар бичжээ. Зуун жилийн дараа энэ ном нь Өмнөд Азид
хамгийн өргөн дэлгэрсэн номын нэг болсон бөгөөд дэлхийн олон Сунни Муслим эмэгтэйчүүдэд хүржээ.
Мусульманчууд энэ номыг хуримын өдөр сүйт бүсгүйд Коран судрын хамт бэлэглэдэг. Их Британийн зарим хэсэгт өсвөр насны Мусульман охид жижиг бүлэг
болон долоо хоногт хоёр удаа “Тэнгэрийн Гоёл Чимэглэл”номыг судлахаар цугладаг. Тэд үүнийг насанд хүртлээ дахин дахин судалж, гэр бүлийн
амьдралын тухай, хэрхэн хэрэгжүүлэх талаар хамтдаа хэлэлцдэг байна.
Энэ бол Зүүн Азид хамгийн их хэвлэгдсэн ном юм.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ “ТЭНГЭРИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ” НОМЫГ ХИЧЭЭНГҮЙЛЭН СУДАЛДАГ ЭДГЭЭР ХҮМҮҮС ҮНЭТ СУВД МЭТ ТЭНГЭРИЙН ХААНТ УЛСЫГ ЭРЭЛХИЙЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ. (МАТАЙ 13:46)
➋ ЭДГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮГИЙГ СУДАЛЖ, «ТАНЫ ҮГ БОЛ МИНИЙ ХӨЛД ГЭРЭЛ, МИНИЙ ЗАМД ГЭРЭЛ ЮМ» ГЭДГИЙГ ОЛЖ ХАРАХ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ДУУЛАЛ 119: 105).
➌ ХОЙЧ ҮЕЭЭ ӨСГӨЖ БУЙ ИСЛАМ ЭМЭГТЭЙЧҮҮД МЭРГЭН УХААН БОЛОН ЭР ЗОРИГТОЙ БАЙЖ, ИРЭЭДҮЙД ТЭНГЭРЛЭГ
ЭЦЭГИЙН ХАЙРЫГ, ТҮҮНИЙ НҮДЭНД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ГЭДГЭЭ ОЛЖ МЭДЭХИЙН ТӨЛӨӨ.
(from : http://30daysprayer.com)