Энэхтэг
Өмнөд Ази
Энэтхэгийн нийт Мусульман хүн ам 180 саяас давсан ч цөөнх хэвээр байгаа бөгөөд 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсын ердөө 15 хувийг эзэлдэг. Эдгээр 180 саяас 85 орчим хувь нь Сунни Исламын шашинтнууд. Эдгээрийн бараг 40 сая нь Энэтхэгийн хамгийн их хүн амтай муж болох Уттар-Прадешт амьдардаг. Энэтхэгт олон зуун жилийн турш илгээлтийн үйлчлэл хийгдсэн ч хойд Энэтхэгийн Мусульманчууд, тэр тусмаа Уттар Прадеш мужийн Сунни Исламчуудад бараг тэр чигт нь сайн мэдээ хүрээгүй байдаг нь харамсалтай.
Хинди цэргүүд мянга гаруй исламын шашинтнуудыг хөнөөсөн 2002 оны Гужарат Риутаас хойш Хойд Энэтхэгийн Мусульманчууд айдас дунд амьдарч иржээ.Үүний улмаас ядуу амьдралтай бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилгоор маш хүчтэй хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэтхэгийн хойд хэсэгт оршин суугчид дээвэр дээрээ туг өлгөдөг ба ногоон өнгө лалын шашинтай, харин улбар шар туг нь Хиндү шашинтай гэр бүлийг илэрхийлдэг байна. Энэтхэгийн Мусульманчууд ба Христитгэлт хүмүүсийн эсрэг хавчлага шахалт улам бүр нэмэгдсээр байгаа учир Уттар Прадеш мужийн Сунни Исламчууд өөрсдийн бүлгийн хүмүүсийг тойрон бүслэлт хийх маягаар амьдардаг. Өнөөдөр хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл их байгаагаас үүдэн халдлага нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд исламын шашинтай хүмүүст ус, цэвэрлэх байгууламж, боловсрол, эрүүл мэнд гэх мэт үндсэн дэд бүтцийн хангамж таслагдаж, тэднийг үгүйсгэж байна.
Гэсэн хэдий ч аюулаас үл хамааран Уттар Прадеш дахь Мусульманчууд зочдыг, түүний дотор илгээлтийн эздийг ч гэсэн өгөөмөр сэтгэлээр гэртээ угтан авсаар байна. "Цай ууж, хоолоо идэхдээ эдгээр эрхэм хүмүүст зөвхөн Христ л тэдэнд найдварыг авчрахын төлөө бид залбирч байна."
Ерөнхий дэд бүтэц болох ус, цэвэрлэх хоолой, боловсрол
болоод эрүүл мэндийн систем тэдэнд байхгүй.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ЭНЭТХЭГТ МАШ ОЛОН ӨӨР СОЁЛ, ШАШИН БАЙДАГ Ч ТЭР ГАЗАР ХҮМҮҮС ЭНХТАЙВАН ОРШИН ТОГТНОЖ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ОРОНД ӨӨРИЙН ҮНДЭСТНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА САЙНААР ТЭМЦЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ УТТАР ПРАДЕШД АМЬДАРДАГ ХРИСТИЙН ТУХАЙ СОНСОХОД ХААЛТТАЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ ХОЙД ЭНЭТХЭГТ БАЙГАА ИТГЭГЧИД ХАРАНХУЙ ДУНД ГЭРЭЛ, ХАЙР, ИТГЭЛ НАЙДВАР, АМАР ТАЙВНЫГ АВЧРАХАД ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ИОХАН 8:12)
(from : http://30daysprayer.com)