Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 8 - Мусульман Ахан Дүүсийн Хөдөлгөөн

Олон улсын хөдөлгөөн

Ywamubmongolia

Египетийн нэгэн сургуулийн багш энэ хөдөлгөөнийг 1928 онд эхлүүлсэн бөгөөд тус бүлэг нь нийгмийг сайн сайхан болгох, хүмүүнлэгийн ажилд оролцох болоод Лалын шашныг хувьчлан мэдэхийг эрхэмлэдэг. Мусульман Ахан Дүүсийн Хөдөлгөөн нь Арабын нутаг орчмоор хүчтэй газар авч, улс төрд хүртэл хүчтэй нөлөө үзүүлсэн. 1950 оны үед Араб орчимд тус бүлэг заналхийлэгч байдлаараа танигдсан бөгөөд, олон гишүүд нь Европ руу дүрвэсэн юм. Европт тэд Мусульманчуудыг төлөөлдөг өөр нэгэн байгууллага үүсгэсэн байна. Зарим шинжээчид Араб орчмоор ялангуяа Египетэд тус хөдөлгөөн нь уналтанд орж байгаа гэж дүгнэдэг бөгөөд шалтгаан нь залуу бөгөөд настай гишүүд хоорондоо стратеги зорилгоо, үйл ажиллагаагаа тодорхойлох дээр асуудалтай байгаа гэж үзэж байна. Мусульман Ахан Дүүсийн Хөдөлгөөн бол араасаа маргаан дагуулсан хөдөлгөөн юм. Тэд өөрсдийгөө энхтайвныг эрхэмлэдэг, ардчилсан байгууллага гэдэг боловч хүчирхийллийг үйлддэг. Арабын хэд хэдэн үндэстнүүдэд болоод Орос улсад тэднийг террористууд, хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Дийлэнх хүмүүс тэднийг тэрс үзэлтнүүд гэдэг боловч заримынх нь хувьд тийм ч тэрс үзэлтнүүд биш юм. Тэд олон салбар нэгжтэй том хөдөлгөөн боловч үйл ажиллагаа сул юм.

Энэ хөдөлгөөн исламын шашныг хувь хүнийг болоод нийгмийг сайн сайхан байлгах гол түлхүүр гэж үздэг.

ЗАЛБИРАХ СЭДЭВ

АРАБЫН ҮНДЭСТНҮҮДЭД НӨЛӨӨТЭЙ МУСУЛЬМАН АХАН ДҮҮСИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮМҮҮС БАЙГАА ОРЧИНДОО ЭНХТАЙВАН, ЭРХ ЧӨЛӨӨГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. .

НИЙГЭМД САЙН САЙХНЫГ АВЧРАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА МУСУЛЬМАНЧУУД ЭРГЭН ТОЙРОНДОО ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

МУСУЛЬМАН АХАН ДҮҮСИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УРИА ҮГҮҮДИЙН НЭГ БОЛ “ИСЛАМ БОЛ ШИЙДЭЛ” ЮМ. ЭНЭ ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮД ЕСҮС БОЛ ЦОР ГАНЦ ЗАМ ГЭДГИЙГ ОЛЖ МЭДЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ. (ИОХАН 14:6)