Исламын мадраса, семинар нь хүмүүс сүм дуганы тэргүүн болоход, Исламын тухай илүү сайн суралцахын тулд очдог газар юм. Деобанд Мадраса бол дэлхий даяарх дараагийн удирдагчдыг бэлтгэдэг хөдөлгөөн юм. Деобандичууд бол Сунни шашинтууд юм. Сунни нь тодорхой хөдөлгөөн биш ч өөрсдийгөө цэвэр ариун Сунни Мусульманчууд гэж нэрийддэг. Деобанд мадраса хөдөлгөөн нь 1866 онд Энэтхэгийн Деобандигаас үүссэн. Тэдний зорилго бол Мусульман соёлыг хамгаалах бөгөөд ганц мадраса энэ зорилгыг биелүүлэхэд хангалтгүй гэдгийг ч тэд мэддэг. Энэ сургалтын бүх төгсөгч нар нь шинэ сүм дуганыг эсвэл мадраса сургалтыг эхлүүлэхээр бэлтгэгддэг. Дэлхий даяар 100 мянга гаруй мадраса байдаг ба дийлэнх нь Пакистан, Энэтхэг, Бангладеш орчмын улсуудад амьдардаг. Сүүлийн 40 орчим жил Өмнөд Африк, Австрали, Их Британи, Канад, Америк болон Тобагод Деобанд мадраса явагдаж эхлээд байна. Тэдний санхүүг ойр орчмын Мусульманчууд бүрдүүлдэг бөгөөд Англи хэл заах, Христитгэлийн олон нийтийн амралтын үеэр Исламын шашны өнцгөөс асуултуудад хариулах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.
Деобанд мадрасаг өөрсдийн итгэл үнэмшил, соёлыг хамгаалах хүсэлтэй Мусульманчууд эхлүүлсэн, дараагийн үеийн удирдагчдаа сонгох, үргэлжлүүлэн тэдний үзэл санааг хамгаалах хүмүүсээ бэлтгэхэд тэдний гол зорилго оршино.
Мадрасагийн зорилго бол Мусульман соёл уламжлалаа хамгаалахад оршино.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ЭДГЭЭР ЗАЛУУ МУСУЛЬМАН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЕСҮСИЙН НЭРЭЭР ЕРӨӨЖ, БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ТЭД ЭРЭЛХИЙЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ МУСУЛЬМАНЧУУДЫН УДИРДАГЧДААР ТОМИЛОГДОХ ДЕОБАНД МАДРАСАЧУУД МЭРГЭН УХААН, ЭНЭРЭНГҮЙ БАЙДЛААР ДҮҮРЭН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ МАШ ОЛОН ДЕОБАНД МАДРАСЧУУД ДУУЛАЛ НОМЫН ИШЛЭЛИЙН ДАГУУ “ХАРАГТУН БИ ТУШААЛУУДЫГ ТАНЬ ХҮСЭМЖИЛЖ БАЙНА. ЗӨВ ШУДАРГААРАА НАМАЙГ СЭРГЭЭГЭЭЧ. АЯА ЭЗЭН, ХАЙР ЭНЭРЭЛ ТАНЬ, ТАНЫ ҮГИЙН ДАГУУ АВРАЛ ТАНЬ НАДАД ИРЭХ БОЛТУГАЙ” ХЭМЭЭН ЭЗЭНИЙГ МАГТАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ДУУЛАЛ 119:40–41)