Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 12 - Иран дахь гэр чуулганы хөдөлгөөн

Иран
Ойрх Дорнод

Ywamubmongolia

Махназ сандран байж байрны хонхыг дарлаа. Яаран сандран орж ирэхдээ тэр хуучирсан хэдэн Библи болоод танил зургаан царайг олж харлаа. Тэр зөв газраа иржээ. Шинэхэн итгэгчдийн нөхөрлөл хүмүүсийн анхаарлыг татахаас сэргийлэн долоо хоног бүр өөр газар уулздаг. Магтан дуугаар тэдний уулзалт эхэлдэг ч хөршүүддээ мэдэгдэхгүйн тулд нам гүм байх шаардлагатай. Магтан дууны дараа тэд гэрчлэлүүдээ хуваалцаад үргэлжлүүлэн интернетээр сургаалаа сонсдог. Матай 10-р бүлгээс заасан сургаал түүний зүрхний утсыг хөндөв. Есүс дагалдагчиддаа Өөрийнх нь нэрээс болж зовлон амсахдаа бэлэн бай гэжээ. Яг үнэндээ үгийг дамжуулж байсан номлогч нь хавчлагаас болж цөллөгт явахаас өөр аргагүй болсон нэгэн байлаа. Махназ түүний сургаалыг анхааралтай сонсоно. Тэр үүнийг эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа ч Есүсийг дагахаар зориг шулууджээ.
Махназ бол Иран дахь хурдацтай өсөж байгаа гэр цуглааны нэг хэсэг бөгөөд 1990 оны сүүлээр эхэлсэн юм. 1979 онд болсон хувьсгалаас хойш хэдэн арван жилийн турш Христийн сум чуулган, уулзалтуудыг хориглосон нөхцөл байдал дунд чуулганы тэргүүлэгчид Иран дахь Мусульманчуудад хүрэх цорын ганц арга зам бол нууцаар үйл ажиллагаа явуулах юм гэдгийг ухаарчээ. Бага багаар дусалж байсан бороо одоо үер мэт болжээ. Одоо хаалттай чуулганууд долоо хоног бүр сайн мэдээ тарааж эхлээд байна.
Гэр бүл тэр чигтээ хамтдаа Христийг хүлээн авсан гэдгийг сонсох нь одоо хэвийн үзэгдэл болжээ. Гэр чуулгануудыг олж илрүүлсэн учир Ираны засгийн газар маш хатуу арга хэмжээг авч байна. Гэсэн ч энэ бүхэн Махназ болоод бусад итгэгчдийн Аврагчийг таньж мэдэх гэсэн цангасан зүрх сэтгэлийг зогсоохгүй. Тэд өөрсдийн итгэлийн төлөө зовлон шаналлыг амсахаас айхгүй байгааг итгэгч бус хүмүүс харж байна. Энэ нь сайн мэдээг улам илүү өргөн хүрээтэй тархахад нөлөөлж байгаад бид баяртай байна.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ МАХНАЗЫН АДИЛ ИТГЭЛ ДОТОР ӨСӨЖ ЯВАА ИТГЭГЧДИЙН ДЭЭР ЕРӨӨЛИЙГ ТУНХАГЛАЖ, ТЭДНИЙ ИТГЭЛ БОЛООД СҮМ ЧУУЛГАНЫ ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ ӨӨРСДИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ДАГУУ МАГТАХ ЭРХ ЧӨЛӨӨ БОЛООД ЭЛБЭГ ХАНГАЛУУН, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫНХ НЬ ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ ИТГЭГЧИД ГЭРЭЛ ДАВС БАЙЖ, ИРАНЫ ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ХҮМҮҮС ХРИСТИТГЭЛД НЭЭЛТТЭЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (МАТАЙ 5:13–16)

(from : http://30daysprayer.com)