Энэтхэг
Өмнөд Ази
Кашмир хүмүүс газар зүйн байрлалын хувьд баруун хэсгээрээ Пакистаны Ислам, өмнөд хэсгээрээ Хиндү шашинтай Энэтхэгчүүд, Зүүн хэсэгтээ Буддист Төвөд үндэстнээр хүрээлэгдсэн сонирхолтой бүс нутагт амьдардаг. Дээрхи гурван шашин Кашмирчуудад нөлөөлсөн ба уг газар нутаг нь Хиндүчүүдийн хувьд мөргөл үйлддэг ариун дошгин газруудынх нь нэгт тооцогддог байна. Гэсэн ч Кашмири хүмүүсийн ихэнх нь Исламын шашинтай хэвээр. Энэтхэг Пакистаны хил дээр орших энэ үндэстэн 8 сая орчим хүн амтай бөгөөд ихэнх хэсэг нь Энэтхэг Их Британаас тусгаар тогтносон цагаас хойш Жамму болон Кашмир мужуудад амьдарч байна. 1947 онд тус бүс нутагт Энэтхэг болон Пакистаны хооронд газар нутгийн томоохон мөргөлдөөн үүссэн. Харин Кашмирчуудын хувьд аль ч улсад нь хамаардаггүй бие даасан байдлыг эрхэмлэсэн юм. Тэд Исламын шашинтай учраас тусгаар муж байхыг хүссэн гэвэл өрөөсгөл бөгөөд өөр олон олон хөдөлгөөн тэдний энэхүү хүсэл сонирхолд нөлөөлжээ. Тэд тусдаа бие даасан Кашмир үндэстэн учраас өөрсдийн хэргэм зэрэг, хүсэл сонирхлын дагуу бие даахыг илүүд үзсэн гэвэл илүү оновчтой. Суфизмын нөлөөллөөс болоод тэдний итгэл маш гүнзгийрсэн ч (ид шид, тарни голлогч Исламын нэг хэлбэр) хэт туйлшрагчид биш юм.
Харамсалтай нь өнгөрсөн 15 жилийн турш Исламын нэгэн алдартай номлогч телевизээр дамжуулан Христийнхэн тэднийг шашиндаа татан оруулахыг оролдох болно гэж хэлсний дагуу тэд сайн мэдээнд улам илүү болгоомжтой ханддаг болж байна. Илгээлтийн ажил ойролцоогоор 100 жилийн турш энэ газар явагдсан ч тэдний дундаас Христийн Дагалдагч маш цөөн тоогоор бий болжээ.
Тэд гүнзгий итгэлтэй ч хэт туйлшрагчид биш юм.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ КАШМИР ХҮМҮҮСТ ХҮРЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА УРГАЦЫН АЖИЛЧИД ЦӨӨХӨН Ч, ЭНЭТХЭГ ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД ТУС БҮС НУТАГТ ШАРГУУ АЖИЛЛАСААР БАЙНА. ТЭДНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ КАШМИР ХҮМҮҮСИЙН СҮСЭГ БИШРЭЛ БОЛООД АНХААРЛЫГ ОЛОН ТИЙШ ХУВААЖ БАЙГАА НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС ЦӨӨНГҮЙ БИЙ. ӨӨРСДИЙН БАЙГАА ОРЧИН ТОЙРОНДОО ЭНХ ТАЙВАН БОЛООД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ УЛС ТӨРИЙН ТҮВШИНД КАШМИР ХҮМҮҮСИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ, УЛС ТӨРИЙН ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛДӨӨНД ТЭДНИЙГ ХАМГААЛАХ БИЕ ДААСАН УДИРДАГЧ НАРЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ.
(from : http://30daysprayer.com)