Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 15 - Олон улсын оюутны хөдөлгөөн

Олон улсын хөдөлгөөн

Ywamubmongolia

Өнгөрсөн арваад жилийн хугацаанд маш олон Мусульманчууд сайн боловсрол эзэмшихийн төлөө гадаадын улс орон руу зорчиж байна. Маш олон эрчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлүүд Христийн сүм чуулган ихтэй улс орон руу 5 жил хүртэлх хугацаанд амьдрахаар очиж байна. Жишээ татвал жил бүр 15 мянган Мусульманчууд Их Британид олон улсын оюутан болж очдог. Дундад Ази, Хойд Африк, Индонез, Малайз болоод Төв Азийн улсууд засгийн газар болоод Их Сургуулийн хүрээнд хоорондоо харилцан тохиролцож, тэдний хамтын ажиллагаа амжилттай явагдсаар байна. Маш өөр нийгэм дунд дасан зохицоход стресс болоод ганцаардал дунд амьдарч буй эдгээр оюутнуудыг сум чуулганууд нээлттэй угтан авч, хайр дотор дэмжих боломжтой юм.
Нөхөрлөл хийгээд зочломтгой сэтгэлээр Христитгэлт бид гадаад оюутнуудад Бурханы хайраар хүрэх бүрэн сайхан боломж биш гэж үү? Ингэснээр бидний талаарх дутуу болоод буруу ойлголтыг засаж өөрчилж болох юм. Нутаг буцах үед тэдний Христитгэлийн талаарх ойлголт нь бодит туршлага болоод сайн харилцаагаар дамжин өөрчлөгддөг. Мухаммед хэмээх залуу Дундад Азиас ирэхдээ Христитгэлт хүмүүст өс санаж байсан бол буцахдаа олон дотны сайн найзтай болоод буцсан байна. Эсвэл энэ бүхэн Есүс өөрийг нь өмнө нь хэн ч хайрлаж байгаагүй тийм их хайраар хайрласан гэдгийг ойлгосон Сара охины түүх шиг ч байж болох юм.
                 Эдгээр оюутнуудыг сүм чуулганууд нээлттэй угтан авч, хайр дотор нөхөрлөх боломжтой болж байна.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ГЭРЭЭСЭЭ ХОЛ БАЙГАА МУСУЛЬМАН ОЮУТНУУД ӨӨРИЙГ НЬ ДЭМЖИХ, ОЙЛГОХ САЙН НАЙЗЫГ ОЛЖ, ХИЧЭЭЛ СУРЛАГЫН АМЖИЛТ ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛДЭГ “FRIENDS INTERNATIONAL” БОЛООД БУСАД ҮЙЛЧЛЭЛҮҮД ХРИСТИЙН ХАЙРААР МУСУЛЬМАН ОЮУТНУУДАД ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ. САЙН НӨХӨРЛӨЛИЙГ БОСГОН БАЙГУУЛЖ МЭРГЭН УХААН ДОТОР ТЭДЭНТЭЙ ҮНЭНИЙГ ХУВААЛЦАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ СҮМ ЧУУЛГАН БОЛООД ХУВЬ ИТГЭГЧИД ИСЛАМЫН ШАШИНТАЙ ОЛОН УЛСЫН ОЮУТНУУДТАЙ НАЙЗ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛЖ ХАРАН, ТЭДНИЙГ ТАНЬЖ МЭДЭХ, ОЙЛГОХ БОЛООД ИВЭЭЛИЙН СУВАГ БАЙЖ ЧАДАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (МАТАЙ 25:34–36)

(from : http://30daysprayer.com)