Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 18 - Киргизстан дахь Христитгэлт хөдөлгөөн

Киргизстан
Төв Ази

Ywamubmongolia

Киргизийн тосгонд байдаг найз дээрээ зочлох үед энгийн уламжлалаар аяга цай тойруулан суулаа. Харин бидний найз Азим цай авахаас татгалзаж, “Би мацаг барьж байгаа” гэж хэлэв. Мэдээж итгэл бишрэлтэй Мусульман хүн бүр Рамадан сарын үеэр мацаг барьдаг. Энэ бол тэдний итгэл үнэмшлийн хамгийн чухал зан үйлийн юм. Гэхдээ Азим бол энэ тосгон дахь цорын ганц Христитгэлт шүү дээ. Яагаад тэр мацаг барьж байсан юм бол.
Сүрдэм уулсын бэлд амьдрах Киргиз хүмүүс өөрсдийн өв уламжлалаараа бахархдаг. Тэд нэгдүгээрт Киргиз, дараа нь Мусульман хүмүүс гэдгээ мартдаггүй. Зөвлөлтийн засаг нуран унах үед тэд өөрсдийн хэргэм зэрэг, үндэс угсаагаа хайж эхэлсэн. Уг нөхцөл байдал лалын шашныг Киргизстанд улам хүчтэй болгоод зогсохгүй үүний сацуу эрт үеийн өвөг дээдсийн өмсдөг байсан уламжлалт хувцас, соёлыг тэд сэргээжээ. Тосгоны цөөхөн хүмүүс Мусульман сүмд зочилж, ном журмын дагуу мацаг барьдаг. Гэхдээ нэгнийдээ цуглан хамтдаа мацгаа тайлдаг байна. Рамадан бол тэдний хувьд хамтач байдлын болоод өөрсдийн үндэс суурь, хэргэм зэргээ санах хугацаа юм.
Тэгвэл яагаад Азим мацаг барьж байсан юм бол? Христитгэгч болсон цагаас хойш Азим лалын шашинтай холбоотой юунд ч хуруу дүрэхийг хүсээгүй. Тосгоныхон түүнийг болоод гэр бүлийг нь доромжилж, хавчсан. Гэхдээ тэр итгэл дотор өсөхийн хэрээр Бурханаас мэргэн ухааныг гуйснаар өөрийн соёл дундаа Христитгэлт хэвээр амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон юм. Тэгвэл тэр яагаад мацаг барив? Тиймээ Азим Христийн үлдээсэн жишгийг даган жинхэнэ итгэгчийн ёсоор мацаг барихаар шийджээ. Тэр мөн мацаг тайлах үедээ хөршүүдийнхээ хамт цугларан, өөр тосгонд зочлон Христийн дагалдагч байхын үнэ цэнэ болоод өөрийн итгэлийн тухай хуваалцдаг аж.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ХРИСТИЙН ТАЛААР ТӨДИЙЛӨН ЗӨВ ОЙЛГОЛТ АВААГҮЙ БАЙГАА МУСУЛЬМАНТОМ ТОСГОДОД АМЬДАРДАГ ИТГЭГЧИД ИТГЭЛЭЭ ХЭРХЭН ХУВААЛЦАХАД СУРАЛЦАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. МӨН ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ДУНД БАЙГАА ИТГЭГЧИД АРИУН СҮНСЭЭР УДИРДУУЛЖ, МЭРГЭН УХААНААР ДҮҮРЭН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ ИСАИА 58 БҮЛГИЙГ БАРИН КИРГИЗЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ ОЛОН ОЛОН КИРГИЗЧҮҮД СОЁЛ УЛАМЖЛАЛАА АЛДАЛГҮЙ ХЭРХЭН ИТГЭГЧ БАЙХЫГ ОЛЖ ХАРАН, ХРИСТИЙГ ДАГАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХЫН ТӨЛӨӨ ТУС ТУС ЗАЛБИРЦГААЯ.

(from : http://30daysprayer.com)