Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 19 - Лаяат ал-Кадр (Эрх чадлын шөнө)

Олон улсын хөдөлгөөн

Ywamubmongolia

Ойролцоогоор 1400 жилийн өмнө нэгэн Араб залуу нийгмийн шударга бус байдал, хуурамч шүтээнд мөргөх зэрэгт сэтгэлээр унан ундууцаж, энэ бүхнээс холдон явахаар шийджээ. Тэрээр өөрийн төрөлх хот болох Меккагийн (Одоогийн Өмнөд Араб) ойролцоо нэгэн агуйд бясалгал хийдэг болжээ. Тэр хүн Мухаммед байсан бөгөөд зарим онцгой шөнө хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлтэй учирдаг байж. Хожим үүнийгээ тэнгэр элчүүд буун ирж, түүнд илчлэлтүүдийг харуулсан хэмээн хэлдэг ба эдгээр нь одоогийн бидний мэдэх Коран судар юм.
Лаяат ал-Кадр буюу “Эрх чадлын шөнө” бол тэр шөнийг тэмдэглэж байгаа хэрэг юм. Энэ шөнө Мусульманчуудын хувьд маш ариун догшин бөгөөд онцгой цаг хугацаа. Энэ үеэр тэд шөнийн турш залбирч, Коран судраа уншиж, сүм дугандаа хэдэн өдрөөр амьдрах тохиолдол ч байдаг. Мусульманчууд Лаяат ал-Кадрын үеэр залбирах нь энгийн өдрүүдэд мянган сар залбирснаас илүү үнэ цэнэтэй гэж итгэдэг. Тэр шөнө хүмүүс зүрх сэтгэл болоод оюун бодолдоо Бурханы тааллыг олоход бүх анхаарлаа хандуулдаг. Бид Эзэний нигүүслээр, Эзэн Есүс Өөрийгөө тэдэнд мэдүүлээсэй хэмээн түүнээс асуух хэрэгтэй.

Лаяат Ал-Кадрын үеэр залбирах нь энгийн өдрүүдэд мянган сар залбирснаас илүү үнэ цэнэтэй.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ МУСУЛЬМАНЧУУД ЭНЭ ШӨНӨ ИЛЧЛЭЛТ АВАХЫН ТӨЛӨӨ БУРХАНЫГ ЭРЭЛХИЙЛЭН ЗАЛБИРДАГ. ЕСҮС ТЭДЭНД ӨӨРИЙГӨӨ ЕР БУСЫН АРГААР ИЛЧЛЭН ХАРУУЛАХЫГ АСУУН ЗАЛБИРААРАЙ
➋ ЛАЛЫН ШАШИНТАЙ ХҮМҮҮСИЙН ДУНД БАЙГАА ХРИСТИТГЭГЧИД ЗОРИГТОЙГООР АВРАЛЫН САЙН МЭДЭЭГ ГЭМ НҮГЭЛ, ҮЛ ИТГЭЛДЭЭ НУРСАН ХҮМҮҮСТ ХУВААЛЦАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ
➌ ӨӨРИЙНХӨӨ ИТГЭЛ ДОТРОО ХӨРВӨЖ БАЙГАА МУСУЛЬМАНЧУУД АМЬ, ҮНЭН, ЗАМ БОЛСОН НЭГЭНИЙГ ДАГАХААР ШИЙДЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ. (ИОХАН 14:6)

(from : http://30daysprayer.com)