Сомали
Африк
Иска Варран? Энэ бол Сомалчуудын дундах энгийн найзууд хоорондын “Сонин сайхан юутай вэ?” гэсэн утгатай мэндчилгээ юм.
Сомалчууд хэдий өмнө хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэйгээ ч танихгүй хүнтэй уулзаж байгаа мэт харьцдаггүй. Хэрвээ өмнө огт уулзаж байгаагүй хоёр Сомал хүн автобусанд таарвал хэдий нь танил мэт ярилцах нь энгийн үзэгдэл. Олон жилийн аймшигт иргэний дайнаас улбаалан удаан таньдаг гадны хүндээ итгэхээс илүү танилцаад удаагүй өөр нэг Сомали хүнд илүү итгэдэг.
Исламын нэр дор үйлдэгдсэн томоохон хэрцгий үйл явдал нь дараах хоёр хөдөлгөөнийг бий болгосон. Эхнийх нь Лалын шашнаа орхин явж буй олон тооны Мусульманчууд юм. Лалын шашинд сэтгэл дундуур байсан олон тооны хүмүүс шашин гэх тодотголтой бүгдийг орхиж байгаа бол үлдсэн нь Христийн дагалдагчид болж байна. Энэ нь өөрөө дараагийн хөдөлгөөний суурийг тавьж байгаа юм.
1991 оноос хойш Сомали дахь сүм чуулганууд улсынхаа хуультай холбоотой хурдацтай өсөж байна. 2008 онд өмнөд Сомалид нэгэн аварлын зар тараагчийн амийг бүрэлгэснээр сүм чуулган улам ч илүү хурдтайгаар өссөөр байна.
29 настай пастор Фатима маш олон Мусульманчууд Христийн дагалдагч болж байгааг “Элч нарын Үйлс номын Сомали хувилбар” хэмээн тайлбарлаж байна. Тэрээр 2019 оны эхний зургаан сарын хугацаанд өмнөд Сомалид нийт 21 шинэ гэр цуглаан эхэлсэн гэж мэдэгдсэн. Бүх Сомали хүмүүс бие биетэйгээ мэндчилэн “Шинэ содон юутай вэ” гэх асуултанд “Би Христийн дагалдагч болсон гэж” хариулах болтугай.
Сомалид нийт 21 шинэ гэр цуглаан эхэлсэн гэж Пастор мэдэгджээ.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
1. СОМАЛИ ДАХЬ МУСУЛЬМАНЧУУД ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛОХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
2. ИОХАН 16:33 ДЭЭР ЕСҮСИЙН ЯРЬСАН АМАР ТАЙВНЫГ СОМАЛИ ХҮМҮҮС МЭДЭЖ, УГ ҮНДЭСТЭНД ЭНХ ТАЙВАН ТОГТОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
3. ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙГАА СОМАЛИ ЧУУЛГАНУУД ИТГЭЛ ДОТРОО УЛАМ ӨСӨЖ, ТЭДНИЙГ САЙН ДАГАЛДУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ЕВРЕЙ 12:1–3)
(from : http://30daysprayer.com)