Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 23 - Эцэг эхээс өвлөсөн Мусульман итгэл

Олон улсын хөдөлгөөн

Ywamubmongolia

Рамаданы үеэр нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Фатима гэнэт Есүсийн тухай үзэгдэл үзэв. Хайраар дүүрэн Түүний царай өөрийг нь ширтээд “Ирээд, Намайг дага!” гэж хэлснийг Фатима хэзээ ч мартсангүй!’ Тэр амьдралдаа хэзээ ч тийм амар тайвныг мэдэрч байсангүй ажээ.
Өмнөд Арабын хатуу чанд гэр бүлд өссөн тэр нууцаар судалж байхдаа өөрөөс нь гадна хэд хэдэн хүнд ижил үйл явдал тохиолдсоныг мэджээ. Тэрээр долоон өөр Саудис хүн телевизээр өөрийгөө Христитгэлт хэмээн ичилтгүй ярьсныг олжээ.
Дундад Азийн улс орнуудад өөрчлөлтүүд хэдийн газар авсан байна. Хэт нэг талыг барьсан, дарангуйлагч шашинтай холбоотой юуг ч хийхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо өсөж байна. Харин Христитгэлт суурьтай сувгуудаар дамжуулан жинхэнэ Бурханыг таньж мэдэхийг хүсэж, үзэгдэл дунд болоод зүүдэндээ Есүстэй уулзаж, амь насанд нь заналхийлэл ирж байсан ч тэд Түүнийг эр зоригтойгоор итгэн дагасаар байна.
Гэхдээ Христийн дагалдагч боллоо гээд тэр дороо Христитгэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг биш юм. Яг л Элч Паултай адил нөхцөлд байна. “Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа” (Үйлс 9:26 ). Шашин шүтэх чөлөөт эрх байхгүй улс оронд аюулгүй байдал, айдас, үл итгэх байдал зэргээс үүдэн эцэг эхээсээ итгэлээ өвлөж авсан Мусульманчууд сүм тарих, бусдад хүрч үйлчлэх эсэх дээр хүртэл эргэлзээтэй байдаг.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ СҮМ ЧУУЛГАНУУД ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ИТГЭЛЭЭ ӨВЛӨСӨН МУСУЛЬМАНЧУУДАД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ, ТЭДНИЙГ НАЙРСАГААР УГТАН АВЧ ӨӨРСДИЙН НӨХӨРЛӨЛ ДУНДАА ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ ТЭДГЭЭР ГЭР БҮЛҮҮД ИТГЭГЧ ХЭДИЙ Ч ХРИСТИЙГ ТАНЬЖ МЭДЭХЭЭР АЛХАЖ БАЙГАА УЧИР ТӨЛӨВШСӨН ХРИСТИТГЭЛТ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ, ИТГЭЛ ДОТРОО ӨСӨХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ
➌ ШИНЭХЭН ИТГЭГЧ БОЛСОН МУСУЛЬМАНЧУУДАД ЗОРИУЛСАН СҮМ ЧУУЛГАНУУД ҮҮД ХААЛГАА НЭЭЖ, ИТГЭЛЭЭСЭЭ БОЛЖ ГЭР БҮЛЭЭ АЛДСАН ТЭДЭНД ИТГЭЛИЙН ЖИНХЭНЭ ГЭР БҮЛ БАЙЖ ЧАДАХЫН ТӨЛӨӨ ТУС ТУС ЗАЛБИРААРАЙ.

(from : http://30daysprayer.com)