Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
“Магтаал хүндэтгэлийн нээлттэй цуглаан” гэсэн нэрээр сар бүрийн эхний пүрэв гарагт 19 цагаас хийж байна

УБ YWAM анх 2002 оноос эхлэн аль ч чуулганы итгэгчид хамрагдаж болох магтаалын цугларалтыг “Мягмар гарагийн цуглаан” нэртэйгээр эхлэж байсан билээ. 

Бурханы оршихуй, тослогоо дүүрэн тус цуглаанд үе үеийн итгэгч олноороо хамрагдан, Бурханы гүн гүнзгий оршихуйд Түүнтэй уулзаж, илгээлтийн төлөө, зуучлан залбирлын төлөө зүрх сэтгэлтэй болж Бурханыг мэдэх амьдралд хөл тавьж байсан билээ. 

Хотоос нэлээд зайтай “Био-комбинат”-д байрлах ywam-чууд олон жилийн турш мягмар гараг бүр хөгжим хэрэгсэл, бүх техникээ ачаад хот бараадан залуучууд ирэх боломжтой газрыг түрээслэн тус цуглаанаа тасралтгүй хийж ирсэн үе ч мөн бий. 

 

Тус цугларалт анх хийж байсан хэв загвараасаа өөрчлөгдөлгүй одоо ч мөн хийсээр байна. Тус цугларалтын 1 цагаас илүү хувь нь зөвхөн магтан хүндэтгэх цаг байдаг. Энэ 1 цагийн турш хүн бүр зөвхөн Бүтээгчтэйгээ л цаг өнгөрөөж, Бурханаа эрэлхийлэн, асууж хариулт авч, уйлж, магтаж, байгаа бүхнээ гаргаж, өөрөөр бас чив чимээгүй амардаг. Ингэж 24 цагийнхаа 1 цагийг Бурхантай өнгөрөөх нь хүч, хайр, урам болж энэ дэлхийн амьдралд бууж өгөхгүй, ялалтаар амьдрахад тусладаг билээ. 

 

Тус цуглаан маань хэсэг хугацаанд завсарласан боловч одоо дахин эхлэсэн. Бурхан дахин босгож эхлүүлсэн билээ. Одоогоор бид магтаалын цуглаанаа “Магтаал хүндэтгэлийн нээлттэй цуглаан” гэсэн нэрээр сар бүрийн эхний пүрэв гарагт 19 цагаас хийж байна. Олон олон шинэ үеийн залуус бүх сандлыг дүүргэн заримдаа бид нэмэлтээр сандал засч хүмүүсээ багтаах үе бий. Эдгээр хүмүүс Бурханыг магтах магтаалаар цангагсад юм. 

Цар тахлын амаргүй 2 жилийг өнгөрөөхдөө итгэгчид бид олноороо чөлөөтэй магталгүй, дэлгэцийн араас суугаагаараа амандаа чимээгүй магтаал өргөсөн билээ. Гэвч Бурхан бидэнд одоо хангалттай хэмээн сануулсан юм. Цар тахлын байдал дээрдсний дараа бид чанга дуугаар, Халлелүяа орилон, босч зогсон, дэлгэцээр биш, амьдаар бие биетэйгээ гар барин, тэврэлдэн, Эзэн Бурхандаа авах зохистой бүхий л алдар магтаалыг өргөсөн юм. 

Ийнхүү Бурхан эхлүүлсэн юм. Бурханы эхлүүлсэнд бүрэн дүүрэн оролцогчид, магтаалаар цангагсад юутай ерөөлтэй вэ? Эзэнд алдрыг, Амен.