Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
2 ДАХЬ ӨДӨР – 3 САРЫН 23 Франц

Франц улсад жил бүр дунджаар 15000 орчим мусульманчууд шашинаа орхидог гэж зарим эх сурвалжууд мэдээллэдэг. Мөн тооны хүмүүс жил тутамд исламын шашинд нэгддэг учраас тооны хувьд төдийлөн өөрчлөлт гардаггүй байна.

Хэдий Барууны оронд ч гэлээ ислам итгэл үнэмшлээ орхино гэдэг нь гэр бүл найз нөхдийн гадуурхалтай нүүр тулах эрсдэлтэй бөгөөд зарим тохолдолд заналхийлэл болон хүчирхийлэлд
өртөх боломжтой аж. Гэвч исламын шашинаа орхиход бусад хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлийн талаар дахин нэг эргэцүүлэхэд хүрдэг бөгөөд Есүсийн сайн мэдээ рүү хөтлөгдөх нөлөөлөл ч байх боломжтой юм. Франц дахь шашингүй үзэл нь бусад үндэстэнд тархан өмнө мусульман байсан нэгэн нь өөрийн үндэстэндээ нөлөөлж улмаар Алжир, Морокко гэх улсад ислам итгэл үнэмшлээ орхисон хүмүүс цөөнгүй болжээ.

Фарид хүүхэд байхдаа Алжираас Франц руу цагаачлан гэр бүлийн хамт очжээ. Франц улсад өсөн торних явцад нь Фарид болон түүний найзууд исламын шашинтай байсан боловч томрох тусмаа тэд исламын зан үйлд сонирхолгүй болж, шашингүй үзэлтэй найзуудтайгаа цагийг өнгөрүүлдэг болсон байлаа. Харин Самигийн хувьд тэс өөр. Сами Алжир гаралтай боловч Францид төржээ. Өмнө нь хэзээ ч Бурханы тухай сонсож байгаагүй Фаридад Сами өөрийн итгэл үнэмшлийн талаар хуваалцсан байна.

Сами Фаридад Иса Ал Масихын
(Есүс) номыг хүн өгсөн талаарх түүхээ хуваалцаад энэ өөрийнх нь амьдралыг хэрхэн өөрчилснийг хэлжээ. Тийнхүү тэр Фаридыг Исагийн үг, сургаалыг судалж, хамт нөхөрлөдөг Христийн дагалдагчдын цуглаанд урьсан байна. Гайхалтай нь, Фарид хамт явахыг зөвшөөрсөн юм.

Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно

ИАКОВ 1:5

Залбирлын уриалга:

Франц дахь мусульман гаралт христитгэгчид үндэс угсаа нэгтэй хүмүүстээ гэрч болохын төлөө залбирцгаая.

Есүсийг эрэн хайж байгаа Франц дахь мусульманчууд өөрсдийн гэр бүл эргэн тойрны хүмүүсээ итгэл рүү дагуулахын төлөө залбирцгаая.

Франц дахь христитгэлтнүүд зочломтгой бөгөөд хайраар дүүрэн гэрч байхын төлөө залбирцгаая.

Ywamubmongolia