Украин нь Ортодоксын Үнэн
алдартан шашинтай үндэстэн учраас мусульманчууд нь хүн амынхаа ердөө 1%-ыг эзэлдэг. 2022 онд Орос улс Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулах үеэр мусульманчууд бусдадаа туслахаар гараа сунгасан юм.
Украин дахь мусульманчуудын олонх нь түрэг хүмүүс билээ. Крымын татарчууд ч мөн өөрсдийнх нь эх нутагт болж
буй мөргөлдөөнийг хамгийн сайн
мэдэх хүмүүс юм. Чечень гаралтай мусульманчууд түүхийн хувьд оросуудтай зөрчилдөөнтэй байсан учраас Украинд ирсэн бөгөөд Оросын түрэмгийлэл тэдний заримынх нь хувьд түүхэн асуудлынх нь үргэлжлэл гэж хэлж болно.
Украин дахь мусульманчууд өнгөрсөн жил Рамадан сарыг дайны нүжигнээн, хоолны хомсдол дунд өөрсдийн чадах хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Украинд үлдэгсэд бие биенээ дэмнэн үүрч, дайны хөлөөс дайжихад нь тусалсан түүхүүд бий. Орос Украины дайн дэлхийн тариа буудай ургацын бүсийг хамарч байгаатай холбогдуулан буудайн үрийн үнэ огцом өсжээ. Үүнээс шалтгаалан Украинаас тариа буудай импортлон авдаг мусульман үндэстнүүд болох Тунис, Лебанон, Пакистан болон Египет улсуудад энэ үйл явдал нь шууд нөлөөгөө үзүүлж байна.
Орос Украины дайны эхэн үед өнгөрсөн жилийн Рамадан сар эхэлсэн бөгөөд зарим мусульманчууд Закатаа Украины дүрвэгсдэд зориулан өргөжээ. Закат нь мусульманчуудын хувьд өгөх ёстой өргөлийн нэг бөгөөд үүнийгээ тэд сайн үйлсэд зориулан тогтмол өгдөг ба энэ нь тэдний орлогын 2.5%-ыг эзэлдэг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй тэдний өргөл Украин дахь дайнд нэрвэгсдэд зориулагдана гэсэн тооцоо бий.
Залбирлын уриалга:
-
Украин дахь мусульман дүрвэгсэд аюулгүй шинэ амьдрах газрыг олж, амьдралаа дахин шинээр босгох туслалцаа нээлттэй байхын төлөө залбирцгаая.
-
Орос болон Украин дахь мусульманчууд Энхийн Жононгийн өгөх авралыг олохын төлөө залбирцгаая.
-
Украин дахь дүрвэгч мусульманчуудад тусалж буй христитгэлтнүүд тэдэнд амьдрах газар, тусламж, найдвар болон авралын зарыг хүргэхийн төлөө тус тус залбираарай.
“Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.”
Иохан 16:33