Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
4 ДЭХ ӨДӨР - 3 САРЫН 25 Европ

Недерландын хаврын нарлаг сайхан нэгэн ням гарагт Иан ба Мухаммед амттан идэж, ундаа уунгаа хөлбөмбөг үзэж байлаа. Тэд бол хөлбөмбөгийн багийн залуу тоглогчид юм. Недерланд улсын нийслэл болох Амстердамд амьдардаг олон янзын угсаа бүхий хүмүүс хөлбөмбөгт дуртайгаасаа болоод нэгдсэн нь энэ байлаа. Иан бол тус нутгийн уугуул Недерланд хүн, христитгэгч. Харин Мухаммед бол Мороккогоос хүүхэд насандаа цагаачлан ирсэн исламын шашинтай суугуул хүн юм. Энэ 2 залуус тус тусынхаа шашны баяр ёслолоор

бие биедээ мэнд хүргэдгийг эс тооцвол шашны талаар ярилцах нь ховор.

Хэн нэгэн Ианаас Голландад буй муслимчуудын талаар асуувал Мухаммед түүнд хэрхэн сайнаар нөлөөлсөн тухай хэлэх байсан. Жишээ нь зарим хүмүүс “Мусульманчууд очсон газраа эзлэх сонирхолтой байдаг” гэж итгэдэг бол

миний мэдэхээр тэд өөрсдийн шашинаа хэнд ч тулгадаггүй. Тэд зүгээр л амар тайван амьдрахыг хүсдэг гэж хариулах байсан.

Судалгаагаар мусульман хүн исламын шашинтай хүнтэй нөхөрлөхийн эерэг тал нь тэдэнтэй хувьчилсан харилцаанаас үүссэн гэж хариулдаг. Баруун Европт мусульманчуудын цагаачлалын талаарх үзэл баримтлалын хуваагдал нь улс төрийн компанит ажлын гол асуудал болдог ба үндсэрхэг үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлууд ихээхэн түгшээх болсон. Гэвч мусульман найзуудтай Христийн дагалдагч нар хэлэхдээ тэднийг нэг хэвийн үзэл баримтлал, уран цэцэн үгэнд амархан автахгүй гэдэг.

Учир нь хууль бүхэлдээ нэг л үгэнд багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.

ГАЛАТ 5:14

Залбирлын уриалга:

Баруун Европын хүн амын 6 орчим хувийг мусульманчууд эзэлдэг. Тэд амьдарч буй газартаа сайн харилцааг үүсгэж, өөрсдийн эх орондоо ерөөл болохын төлөө залбирцгаая.

Европ дах соёлын өөрчлөлтөд дасан зохицож буй цагаач гэр бүлүүд болон холилдсон олон соёл дамжиж буй шинэ үеийнхний төлөө залбирцгаая.

Европын итгэгчид ялгаварлан гадуурхахын эсрэг бат зогсож, Есүсийн хайрын гэрч байж чадахын төлөө мөн тус тус залбирцгаая.

Ywamubmongolia