Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5 ДАХЬ ӨДӨР- 3 САРЫН 26 Иран

Ираны Дээд Шүүхээс “Гэр чуулган дотор хриситгэлийг тунхаглах нь гэмт хэрэг биш” гэж зарлажээ. Үүнийг сонссон
Лале найзуудын хамт баяр хөөрт автав. Христэч нэвтрүүлэг үзэж байгаад аврагдсан тэрээр итгэлээ нууцлан бусдад хуваалцалгүй олон цаг хугацааг өнгөрөөсөн байлаа. Гэртэйгээ ойрхон гэр чуулганыг олж очих нь христитгэлт хүмүүстэй холбогдох түүний ганц боломж байв. Ираны гэр чуулгануудад авралын зар тарааснаасаа болж шоронд хоригдсон итгэгчид зөндөө байлаа. Өөрчлөлт энэ газарт ирэх болов уу?

Иран нь Исламын Бүгд Найрамдах Улс бөгөөд мусульман хүний итгэл үнэмшилд халдаж, нөлөөлөх нь саяхныг хүртэл цаазаар авах ялтай байв. 2021 оны төгсгөлд Ираны шүүхээс “Хриситгэлийг тунхаглах нь хууль бус биш” гэж зарласан ч хууль төдийлөн хэрэгжихгүй л байна. Гэвч шашны цөөнхүүдийг хавчдагаараа зартай энэ улсын хувьд тус шийдвэр маш том шинэчлэл байсан юм. Цөөн хүн амтай Иранд авилгад автсан эрх мэдэлтнүүд шашнаар далимдуулан өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байсан тул исламын шашныг л хүлээн зөвшөөрүүлэх лобби байсаар байсан гэж зарим эх сурвалжууд дурддаг.

Хриситгэлт илгээлтийн эзэд Иран дахь чуулганы өсөлтийн төлөө олон жил ажилласан бөгөөд Иранд хагас сая гаруй итгэгчид бий гэсэн судалгаа байна. Мөн дээрх тоон үзүүлэлтээс хавь илүү, дор хаяж хоёр дахин илүү их итгэгчид бий бөгөөд эдгээр итгэгчид одоо ч нууцаар магтаал хүндэтгэл өргөн, гэр чуулгандаа хувьчилан цугласаар байгаа тухай мэдээ бий.

Залбирлын уриалга:   

  • Иран дахь хриситгэгчид дагалдуулалтын сайн материалтай болохын төлөө залбиръя. Маш олон христэч удирдагчид шоронд хоригдож, зарим нь нутагаа орхин зугтсан учраас материаллаг бааз бүрдүүлэх нь тэдний хувьд амаргүй даваа юм. 

  • Иран улс бүх иргэддээ итгэл үнэмшлийн бүрэн эрх чөлөөг хуулиар олгохын төлөө залбирцгаая. 

  • Ираны мусульманчууд Есүстэй учирч жинхэнэ эрх чөлөөн дотор алхахын төлөө тус тус залбирцгаая. 

 

“…Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв”  

Иохан 8:31-32 

Ywamubmongolia