Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
6 дахь өдөр – 3 сарын 27 Камерун

Муса хэдий исламын шашинтай боловч эмнэлгийн тусламж авахын тулд христийнхэн ажилладаг эмнэлгийг зорин очсон байлаа. Эхнэр нь төрөх үед христчин эмч нар эх барьж, эхнэр болон хүүг нь сайн асарч сувилж байжээ. Тэгээд ч зогсохгүй ХДХВ-ын халдвартай үеэлд нь хүртэл эмчилгээ, зөвлөгөө өгч, эм бэлдмэлээр ханган тусладаг байв. 

Очиж үйлчлүүлэх боломжтой, тусламж авч болохуйц ийм эмнэлэгтэй болсондоо Муса өөрийгөө азтайд тооцож байв. Камеруны 10000 хүн тутамд 5 хүрэхгүй сувилагч ногдож байгаа бол түүнээс ч бага эмч нар ноогддог. Иймэрхүү христитгэлт эмнэлгүүд Камерун улсын эрүүл мэндийн байгууллагуудын 40%-ийг эзэлдэг. 

Муса улсын эмнэлэгт хахууль өгч байж л үйлчилгээ авах боломжтой байсан. Гэвч тийм цаг үедээ итгэгч хүмүүсийн ажиллуулдаг эмнэлэгт очиж чадсан байлаа. Энэ бүх тусламж дэмжлэгийг авангаа тэдний итгэл үнэмшил юу болох талаар нухацтай бодож, сонирхож байлаа. Ийнхүү цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Муса пастортай танилцаж, Есүс киног хүртэл үзжээ. Эцэст нь тэрээр амьдралаа Христэд өргөсөн юм.   

Залбирлын уриалга:   

  • Камеруны христэч эмнэлгүүдийн төлөө залбицгаая. Алслагдсан газруудад ажилладаг эмнэлгүүд тухайн газартаа сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд аюулгүйгээр үйл ажиллагаа явуулж чадах, хангамж дүүрэн байхын төлөө

  • Камеруны хүн амын гуравны хоёр нь христитгэлтэй хүмүүс бол үлдсэн хувь нь  исламын шашинтай. Камеруны ард иргэд улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, эрүүл мэндийн хөгжлийн төлөө нийтээрээ хамтарч ажиллахын төлөө залбирцгаая. 

  • Камеруны муслимчууд эмнэлгийн үйлчилгээ болон итгэгч сувилагч эмч нараар дамжуулан Христтэй уулзахын төлөө

—Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах,Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,

Лук 4:18 

Ywamubmongolia