Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
7 дахь өдөр - 3 сарын 28 Суринам

“Ороод ир, ороод ир” гэж Сара хөршүүдээ дуудав!. Амттанаар дайлж “Ивээгдсэн Эйд” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв. (Энэ баяр бол Рамадан сарын хамгийн сүүлийн өдөр тэмдэглэдэг баяр.) Хүүхдүүд шинэ тоглоомоо найз нөхдөдөө үзүүлж, өсвөр насныхан хотын талбай дахь баярт оролцохоор бэлтгэж, дараа нь болох гудамжны үдэшлэгт зориулж хоолны бэлтгэл ажлаа үргэлжлүүлнэ. Олон үндэстэн ястнаас бүрддэг цөөн хүн амттай Суринамчууд Эйд баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг.

Тус улс нь Өмнөд Америкийн хүн ам хамгийн цөөнтэй тусгаар улс юм. Ислам шашинтай хүмүүсийг хувиар тооцвол Америк тив дэх хамгийн өндөр хувийг эзэлдэг төдийгүй 14 хэлээр ярьдаг олон соёлт үндэстэн юм.

Хүн амын тал орчим хувь буюу зургаан зуун мянган хүн нь Христэд итгэдэг. Үлдсэн хэсэг нь хинди, холимог шашин болон шашингүй үзэлтэй. Исламын шашинтнууд нь хүн амынхаа 15 орчим хувийг эзэлдэг боловч нөлөө бүхий оролцоотой. “Ивээгдсэн Эйд - Эйд эл Фитр” баяр бол үндэстний бүх нийтийн баяр бөгөөд өөр шашин шүтлэгтэй хүмүүс ч энэхүү баяр ёслолд оролцдог. Энэ баяр ёслолын үеэр соёл, хэл, уламжлал өөр хүмүүсийн зөрчилдөөн, муудалцаан хурцадмал байдал руу шилжиж байсан тохиолдол олон. 

Суринам дахь мусульманчууд бол 1800-аад онд Британчуудын колонид байсан Африкийн боолуудыг орлохоор ирсэн Өмнөд Ази, Индонезийн гэрээт ажилчдын үр удам юм. Суринам дахь мусульманчуудын соёлд эдгээр бүс нутгуудын соёл шингэсэн байдаг. Гэхдээ Афганистан, Африкийн муслимчууд ч энэ газарт нутагт амьдардаг гэдгийг дурдах нь зүйтэй.  

 

Залбирлын уриалга:   

  • Олон үндэстэн ястнаас бүрдсэн энэ улсад олон янзын зөрчилдөөн бий. Суринамчуудын амар тайван амьдралын төлөө залбирцгаая. 

  • Суринам дахь мусульманчууд Есүс Христэд итгэхийн төлөө. 

  • Суринам дахь итгэгч хүмүүс Бурханы нигүүлсэл болон Есүс Христийн хайрын сайн гэрч нар байхын төлөө залбираарай. 


    Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна. Илчлэлт 14:6 

Ywamubmongolia