Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
9 дэх өдөр – 3 сарын 30 Энэтхэг

Энэтхэгт ойролцоогоор хорин мянган афганистанчууд амьдардаг. Эдгээр 20000 дүрвэгсэд Дели болон эргэн тойрны хотуудад амьдардаг. Тэдний дийлэнх нь бусад улс руу нэвтрэх зөвшөөрөл хүлээж байгаа бол үлдсэн хувь нь аль хэдийн татгалзсан хариу авчээ. Хууль ёсны дагуу амьдрах зөвшөөрөлгүй афган дүрвэгчид тус нутагт ажиллаж, хүүхдүүдээ сургуульд хамруулах боломжгүй байдаг.   

Хэсэг бүлэг нутгийн итгэгчид ийм асуудалтай гэр бүлүүдэд үйлчилж итгэлээ бусдад ийнхүү харуулдаг. Тэд математик, ангил хэл, комьпютерийн хичээл зааж, тэднийг ажилд ороход нь туслаж, ур чадварыг нь хөгжүүлэх сургалтуудыг орж, боловсрол олгодог.  Мөн тэд эмнэлэгийн тусламжийн зүйлс болон хоол хүнс тараадаг.

Эдгээр бодит тусламжийн зэрэгцээ афганистан хэл дээрх библи судлахыг санал болгодог. Нэгэн удирдагч хэлэхдээ “Бид эдгээр дүрвэгчидтэй чин сэтгэлийн харилцааг бий болгож, туслаж, улмаар авралын сайн мэдээг тараах үүд хаалгууд нээгдсэн. Бидний хийж буй эдгээр хөтөлбөрөөр дамжуулан олон гэр бүлүүд итгэгчиддтэй найзалж, Есүсийн хайрыг мэдрээсэй хэмээн залбирч өгөөч гэж хүсэж байна”. 

Энэтхэгт христитгэлтнүүд болон мусульманчууд хоёул цөөнх боловч Энэтхэг нь  дэлхийн томоохон мусальман хүн амтай улсуудын нэг юм. Хинди шашинтнуудын үндсэрхэг үзэл нь сүүлийн жилүүдэд дээрх хоёр бүлэг рүү халдах шинжтэй болж, олон төрлийн зөрчилдөөн, хүчирхийллүүд гаарсаар байгаа.

Залбирлын уриалга:   

  • Энэтхэгийн энх тайвны төлөө, мөн Энэтхэгийн засгийн газар шашин шүтэх эрх чөлөөг дэмжиж, олон шашны хооронд амар тайван оршин тогтнож чадахын төлөө залбирцгаая. 

  • Энэтхэгийн мусульманчуудыг Түүний хайраар зоригтой хайрлаж, зориулалт гаргаж, үйлчилж байгаа дээр дурдсан итгэгчид шиг хүмүүсийн төлөө залбирцгаая. 

  • Энэтхэгийн мусульманчууд болон энэтхэгийн муслим дүрвэгсэд Түүнд итгэх итгэлийг олж аван Христийн хайрыг мэдрээсэй хэмээн залбирцгаая. 

Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.   

Матай 25:34-35 

Ywamubmongolia