Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
10 дахь өдөр - 3 сарын 31 Индонез

Анвар машиныхаа агааржуулагчийг асаалаа. Түүний гэр бүл Жакартагаас гарахын тулд гэрлэн дохион дээр цаг гаруй түгжирсэн байв. Тэрээр ингэж түгжрэхээс сэргийлэн амьхандаа л эрт гарсан боловч, хотын тэн хагас нь ч мөн ийн адил санасан бололтой. Анвар ковидын цар тахлаас хойш 2 жилийн дараа ийнхүү Рамаданд оролцохоор эхнэр хүүхдүүдтэйгээ явж буй нь энэ байлаа. Рамаданд оролцонгоо ахан дүүс, хамаатан саднуудтайгаа олон жилийн дараа ингэж уулзах байлаа.

Аялал ихэвчлэн 4 цаг орчим үргэлжилдэг боловч энэ жил илүү урт хугацаа шаардагдах нь эргэлзээгүй. Хүүхдүүд арын суудлаас гомдоллосон ч Анвар тэвчээртэй явсаар. Тэрээр цар тахлын улмаас өвөөгийнхөө оршуулга болон бусад олон чухал үйл явдлуудад оролцож чадаагүй билээ. Ингэж нэг юм тэд Рамаданаа хамтдаа тэмдэглэхээр болжээ. Ислам шашинтны тоогоороо дэлхийд 1-рт эрэмбэлэгддэг Индонез улс Ковидын цар тахлын халдварын хамгийн өндөр хувьтай улсуудын нэг байсан юм. 

Индонез улсын эдийн засгийн гол салбар бол аялал жуулчлалын салбар байлаа. Хэдий тийм ч өвчний тархалтыг зогсоохын тулд энэ салбарыг хаахаас өөр арга тэдэнд байгаагүй юм. Цар тахлын хүнд үед өнгөрч одоо аялал жуулчлалын салбар нь буцаад сэргэж байна. Индонезийн муслим мөргөгчид Саудын Арабт болдог “Хаж” мөргөлийг үйлдэхийн тулд хамгийн түрүүнд зорьж очиж байсан хүмүүс юм. Индонезийн муслимчууд ийнхүү цар тахлаас хойш хөдөлгөөнд орж байна. Тэд эдгээр аялалдаа Есүс Христтэй уулзах болтугай! 

Залбирлын уриалга:   

  • Индонезийн эдийн засаг сэргэхийн төлөө, тус улсын мусульманчууд хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө ажиллаж амьдрахын төлөө.

  • Индонезийн мусульманчууд олон янзын угсаатнаас гаралтай бөгөөд олон зуун төрлийн хэлтэй. Эдгээр бүлэг тус бүрт сайн мэдээг өөрсдийнх нь хэлээр хүргэж чадах христитгэгчдийн төлөө залбирцгаая!.

  • Индонезийн бүх гэр бүл Есүс Христэд итгэхийн төлөө залбирцгаая!

Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд

Түүний замд Тэр баярладаг.

Дуулал 37:23

Ywamubmongolia