Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
11 дэх өдөр - 4 сарын 1Хаж

Хаж бол Исламын шашны хуанлийн сүүлийн сар Саудын Арабын ариун хот Меккад  жил бүр болдог мусульманчуудын мөргөлийн цугларалт юм.  Хаж бол Исламын шашны тулгуур таван баганы нэг тул  мусульманчууд амьдралынхаа хугацаанд ядаж нэг удаа энэхүү мөргөлд оролцохыг эрмэлздэг.

     Жил бүр 2 сая гаруй хүн “Хаж” мөргөлд оролцдог. Ковид - 19 цар тахлын хугацаанд Саудын Арабаас бусад үндэстний хүмүүсийг мөргөлд оролцохыг зөвшөөрөөгүй бөгөөд оролцох хүмүүсийн тоонд хатуу хязгаарлалт тавьсан. 2020 онд 1000 мөргөгч, 2021 онд 60000 мөргөгч нар зөвшөөрөгдсөн. 2022 онд Хаж гадаадын аялагч нарт дахин үүд хаалгаа нээсэн ч нэг сая мөргөгч оролцохыг зөвшөөрсөн байлаа. 

Олон мусульманчууд “Хаж”-д оролцохын тулд жилийн хугацаанд хуримтлал бий болгодог ч сүүлийн хэдэн жил явахаар төлөвлөж байсан олон хүний урам хугарсан. Хаж мөргөлийн үеэр мусульманчууд хэд хоногийн турш хэд хэдэн зан үйлд оролцдог. Энэ бол бурханд дуулгавартай байдлаа харуулах мусульманчуудын нэгэн төрлийн үүрэг юм.  Зан үйлүүд нь  Мухаммед болон бусад эш үзүүлэгчидийн амьдралыг дурсан санаж, хүндэтгэж буйг илэрхийлдэг.

Амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас ирсэн мөргөгчид Хажийн үеэр итгэл үнэмшлээрээ нэгддэг бөгөөд энэхүү аяллаар дамжуулан ариусгагдаж, гэм нүглээс цэвэрлэгдсэн зүрхтэй гэртээ харих боломжтой болно гэж итгэдэг. Саудын Араб жил бүр Хаж мөргөлийн аюулгүй байдал, үр дүнтэй зохион байгуулахад их хэмжээний мөнгө зарцуулдаг. Мөн Мекка болон түүний ойр орчмын оршин суугчид зорин ирж буй мөргөлчдөөс амьжиргаагаа залгуулдаг тул хаант улсын орлогын гол эх үүсвэр ч болдог. 

Залбирлын уриалга:   

  • 2023 оны Хаж мөргөл 6 дугаар сарын 26-нд эхлэнэ. Оролцох бүх хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө залбираарай. 

  • Хажын үеэр мусульманчууд Бурханыг гүн гүнзгийгээр хайдаг. Тэд Христ дотор шинэ амьдралыг олохын төлөө залбираарай 

  • Саудын Арабад буй мусульманчууд онцгойлон Меккад буй хүмүүст Есүс ер бусаар илчлэгдэхийн төлөө залбираарай. 

Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! 

2 Коринт 5 : 17 

Ywamubmongolia