Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
12 дахь өдөр - 4 сарын 2 Эйд-ай-Адда Курбан

Мекка дахь Хаж мөргөл дуусах үед дэлхийн мусульманчууд “Эйд-ай-Адда Курбан” баяраа тэмдэглэдэг. Орчуулбал “Тахилын баяр” - Энэ жил 2023 оны 6 сарын 28-нд эхлэнэ. Тус баяраар өөрийн хүү Исаакийг золиос болгон өргөхөд бэлэн байсан Абрахамын түүхийг дурсдаг. Бүх мусульманчууд энэхүү баярт оролцдог бөгөөд Хажаас ирсэн хүмүүсийг хүндэтгэж, мөргөлөөс буцаж ирсэн хүмүүст шинэ “ Хажий” гэсэн цол өгдөг. Баярын зоог болгон хонь нядалдаг бөгөөд зарим мусульманчууд Хажид оролцсоныхоо дараа бузар муугаас хамгаалахын тулд нядлуулсан амьтны цусанд гараа дүрж хурууны хээгээ гэрийн ханандаа үлдээдэг заншилтай. Зарим улсад Рамаданы сүүлийн 4 хоногийн турш “Тахилын баяр”-ыг үргэлжлүүлэн тэмдэглэсээр байдаг. Тус баяраар мусульманчууд Баярын зоог барьж, гэр бүл, найз нөхөд төдийгүй тусламж хэрэгтэй хүмүүстээ хоолоо хуваалцаж, шинэ хувцас өмсөж, бэлэг солилцон хамт тэмдэглэдэг баяр юм. 

Залбирлын уриалга:   

  • Бурханыг хайн “Хаж”-д оролцоод буцаж ирсэн мусульманчуудад Бидний Эзэн Бурхан олдохын төлөө, тэдний амьдралд Ариун Сүнс ажлаа хийхийн төлөө залбираарай 

  • Мусульманчууд Eid al-Adha баярыг тэмдэглэх явцдаа Бурханы Хурга Есүсийн түүхийг сонсохын төлөө залбираарай. 

  • Исламын шашинтай улс оронд амьдарч буй итгэгчид дээрх баяруудаар дамжуулан хөршүүдтэйгээ нөхөрлөж Христийн хайрыг хуваалцах боломж олдохын төлөө залбираарай. 

Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй,

Харин Та Надад бие бэлдсэн. Шатаалт ба нүглийн тахилыг Та эс таалав. 

Еврей  10:5-6 

Ywamubmongolia