Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
13 дахь өдөр - 4 сарын 3 Габон

Африкийн баруун эрэгт орших Габон хэмээх жижиг улс нь Конгогийн сав газрын үзэсгэлэнт байгалийн тогтоцтой гол газрын нэг юм. Конгогийн сав газар нь "Дэлхийн хоёр дахь том уушиг" гэгддэг бөгөөд энэ нь Амазоны ой модтой дүйцэхүйц дэлхийн экосистемийн салшгүй хэсэг болох ширэнгэн ой гэдгээрээ танигдсан.  

Габон улсын газар нутгийн 88% нь нэн ховордсон ан амьтад, шувууд, ургамал бүхий ширэнгэн ой юм. Габон улс газар нутаг, нутаг дэвсгэрийн хамгаалал, аюулгүй байдлыг чухалчилдаг бөгөөд ойн тогтвортой менежмент, дархан цаазат газруудыг хамгаалах тал дээр ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. 

Габон дахь ширэнгэн ой нь олон тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээдэг бөгөөд энэ нь бүс нутгийн хур тунадасны хэмжээнд нөлөөлж улмаар уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах чухал элемент болж чаддаг. 

Габоны хүн амын ердөө 10 хувь нь мусульманчууд юм. 1973 оны ерөнхийлөгч нь исламын шашинтан болсноор мусульман ерөнхийлөгчтэй оронд тоологддог. Түүнээс хойш ислам шашинт хүү нь залгамжлан мөн ерөнхийлөгч болсон билээ. Габоны муслимчуудын дийлэнх нь Баруун Африкаас ирсэн цагаачид байдаг бол католик шашинтнууд хүн амын томоохон хэсгийг эзэлдэг. Португалийн колонид байсан нөлөөгөөр евангелист болон христитгэл энэ улсад орж ирж байжээ.  

Залбирлын уриалга:   

  • Габоны ширэнгэн ойн үйл ажиллагаа тасалдалгүйгээр дэлхийн экосистем болон тухайн бүс нутгийн уур амьсгал, цаг агаар, ан амьтдад ээлтэй хэвээрээ байхын төлөө залбирцгаая.

  • Габон дахь исламын шашинтнууд Есүсийг дагаж, гэр бүлдээ итгэлээ түгээхийн төлөө залбираарай.

  • Габоны итгэгчид муслимчуудтай хамтдаа үндэстнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, тэдэнд итгэлээ гэрчлэн харуулахын төлөө.

Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.  Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог.                                                         Колоссай  1:15-17

Ywamubmongolia