Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
15 дахь өдөр - 4 сарын 5 Гвиней

Африкийн баруун эрэгт орших Бүгд Найрамдах Гвиней улсын 85 хувь нь исламын шашинтай. 1958 онд тусгаар тогтнолоо зарлахаас өмнө тус улсыг Францын Гвиней гэж нэрлэдэг байсан ч тус үндэстнийг колоничилсон францчууд шашны хувьд тэдэнд онцгой нөлөөлөл үзүүлээгүй юм. Нийслэл Конакрид Баруун Африкийн хамгийн том сүм болох 10 000 хүнийг багтаах чадалтай Гранд моск байдаг.

2021 оны хоёрдугаар сард Зүүн өмнөд Гвинейд эбола вирусын дэгдэлт гарсан. Эбола гэдэг нь зэрлэг амьтдаас хүнд халдварлан, улмаар хүнээс хүнд халдаж, хүндээр өвчлүүлж, үхэлд хүргэдэг вирус юм. Эбола вирусын нас баралтад нөлөөлөх хувь маш өндөр ба оргил дэгдэлтийн үедээ 90% хүртэл өсч байсан. 2013 онд Гвинейн нэг бүс нутагт эхэлсэн дэгдэлт гурван жил үргэлжилж, Баруун Африкаар тархаж, 11 000 гаруй хүний ​​аминд хүрч байсан тохиолдол бий. 2021 онд Гвинейд дахин дэгдэлт гарахад тус улсын эрүүл мэндийн салбар өмнөх удаагийн дэгдэлтээс авсан туршлагаа ашиглан маш хурдан хариу арга хэмжээ авчээ. Эрүүл мэндийн ажилтнууд шуурхай ажиллан дөрвөн сарын хугацаанд 16 тохиолдол гарсан юм. Насбарсан хүний тоо 12 байлаа.

Гвинейн хүн амын 8 орчим хувь нь христитгэлт бөгөөд тус улс шашин шүтэх эрх чөлөөтэй байдаг.

Залбирлын уриалга:   

  • Эбола вирус Гвиней улсын эрүүл мэндийн цор ганц асуудал биш юм. Энэ үндэстний эрүүл мэндийн салбарын хөгжил, өвчнөөс урьдчилан сэргийлэлт, өвчинд авах арга хэмжээ, эмчилгээний төлөө залбираарай

  • Гвиней дахь итгэгчдийн дагалдуулалт сайн байж, төлөвшиж Христийн хайрыг үр дүнтэй хуваалцахын төлөө залбираарай. 

  • Гвиней дахь мусульманчууд Есүстэй уулзаж Түүнийг дагахын төлөө. 

Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,

Ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.

Дуулал  103:2-4 

Ywamubmongolia