Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
17 дахь өдөр - 4 сарын 7 Сири

Муна 7 хүүхэдтэй айлын хамгийн бага нь.  Аав нь ослоор нас барсны дараа тэд бүх зүйлээ алдаж, Сирийн хойд хэсэгт орших дүрвэгсдийн хуарангийн жижиг овоохойд амьдрахаас өөр аргагүй болжээ. Муна хуаранд ээж Ясмина болон 10-аас доош насны 6 эгч ахын хамт амьдардаг байжээ. Муна өвчтэй болж, ээж нь түүнийг тэврэн олон эмч нар царайчлан эдгээлгэхийг хүсч байлаа. Харамсалтай нь нэг эмчийн алдаанаас болж тэрээр хараагүй болсон юм. Буруу эмийн нөлөөнд хараагаа алдсаны дараа эмч нарын түүнд хэлсэн үг бол “Гэмтэл арилгах ямар ч арга байхгүй, дахин хараа орох боломжгүй” гэжээ. Мунагийн ээж Ясмина үүнийг сонсоод авралгүй болсон мэт санагдаж, амьдралд шантарч байлаа.  

Хэсэг итгэгч хүмүүс хуаранд дүрвэгсдийн дунд үйлчилж байв. Ясмина тэдэнд Мунагийн гунигт түүхийг ярьж өгөхөд тэд сайн сонсож, Мунагийн төлөө залбирч өгөхийг хүсэв. Ясмина зөвшөөрч, тэд Мунагийн төлөө залбирчээ. Гэнэт тэр нүдээ эргэлдүүлэн, хараа оржээ! Муна буруу эм ууснаасаа хойш анх удаа уйлж, нулимс урсгав. Ясмина болон үүнийг өөрийн нүдээр харсан бүх хүмүүс Мунагийн эдгэрснийг харж алмайрав. Тэд хамтдаа баяр хөөрөөр дүүрэн байж, Бурханы нигүүлсэнгүйг бахдан магтаж тэмдэглэв.

Ясмина Бурханыг магтан “Эмч нар бидний охиныг эдгэх боломжгүй гэж хэлсэн ч Есүс түүнийг бүрэн эдгээсэн гэж өчсөн юм. “Бурханд алдар нь байг!"

 Залбирлын уриалга: 

  • Сирийн хуаранд байгаа дүрвэгсдийн эрүүл мэнд болон боловсролын төлөө залбирцгаая. 

  • Хуаранд үйлчилж буй христитгэгчдийн төлөө залбирцгаая. Тэд зоригтой байж, итгэлээ мусульманчуудтай хуваалцаж, өвчтэй хүмүүсийн төлөө залбирч, олон хүнийг авралын төлөө дуудах болтугай хэмээн залбирцгаая 

  • Сирид энх тайвны төлөө мөн Муна болон түүний гэр бүлтэй адил гэр бүлүүд аврагдахын тулд улс үндэстнийг сэргээн босгохын төлөө залбирцгаая

Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.

1 Петр 2:24 

Ywamubmongolia