Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
18 дахь өдөр - 4 сарын 8 Йемен

Адагийн нөхөр Саудын Араб болон Йемений хоорондох дайнд амь үрэгдэж нас баржээ.  Түүнийг нас барахад Ада болон түүний хүүхдүүд бүх зүйлээ алдаж гэр орноо орхих шаардлагатай болжээ.  Тус  нийгэмд эмэгтэй хүн эрэгтэй хүний ​​хамгаалалтгүйгээр амьдрах хэцүү байдаг ба Ада төрхөм рүүгээ буцаж, аавынхаа гэрт очих боломжгүй байв. Йемений нийгэмд бэлэвсэн эмэгтэй хамгаалах хүнгүйгээр хүчирхийлэлд амархан өртөх магадлалтай байлаа. Хүчирхийлэлд өртөхгүй байх цорын ганц газар бол шорон гэж аав нь түүнд хэлжээ.

Тэр шөнөдөө Ада 6 сартайгаас 4 настай гурван бяцхан хүүхдээ аваад өөр хот руу зугтав.  Тэнд тэр гудамжинд амьдарч, хог түүдэг байв. Фарах хэмээх итгэгч йемен эмэгтэй Адатай уулзаж, түүний зовлон зүдгүүрийг харжээ.  Тэрээр Ада болон хүүхдүүдийг нь  гэр лүүгээ дагуулан явж, гэр орон, хоол хүнс, хувцас хунар, хайр халамжаа бүгдийг нь Адатай хуваалцаж эхлэв.  Мөн Ада Христэд итгэгч болоход удаан хугацаа шаарсангүй. Тэрээр “Намайг тайвшруулж, итгэл найдвар өгсөн Христийг би олсон. Тэр надад шинэ гэр бүл, шинэ ирээдүй, итгэл найдвар өгсөн." гэж хэлсэн юм. 

Йемен дахь сүм чуулган бие биедээ болон хөршүүддээ санаа тавьж, материаллаг зүйлээр туслах боломж хомс байдаг. Ада уншиж, бичиж сурсан. Тэрээр хичээнгүй евангелист төдийгүй сайн сонсогч болсон. Өнөөдөр тэрээр зүрх сэтгэл болон бие махбод нь гэмтсэн эмэгтэйчүүдэд тусладаг эмэгтэйчүүдийн бүлгийн удирдагч юм.   

Залбирлын уриалга: 

  • Йемен дэх асрамжийн газрууд болон гэмтсэн бэлэвсэрсэн эмэгтэйчүүдийн төлөө залбирцгаая! Тэд бие махбодын болон сүнсний хувьд эрүүл, хүчтэй байхын төлөө. Учир нь тэд дайнаас болж зовж шаналаж, өлсөж, өөрсдийн зүйлсээ алдаж, гуниг гутрал, уур уцаар өвчний үүр болж байгаа билээ.

  • Йемен дэх Христийн дагалдагчид, христитгэлт ахан дүүсийхээ төлөө залбирцгаая!

  • Йемен улсад энхтайван тогтохын төлөө мөн энэ үндэстэн зовлон зүдгүүрээс ангижрахын төлөө залбирцгаая!

Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.

Илчлэл 21:4 

Ywamubmongolia