Пакистаны хойд хэсгийн өндөрлөг газруудад хүн амын хөгжил болон боловсролын хөгжил нийгмийг өөрчилж байна. Нэр төр, хүсэл мөрөөдөл өглөөний нар шиг уулын орой дээгүүр мандаж, хөндийн харанхуйг нэвт гаталж, Бурханы хаанчлалын ажилчдын хүчин чармайлтаар эмэгтэйчүүд, охид урьд хожид байгаагүй боловсрол, боломжуудыг олж авч байна. Алслагдсан тосгодоос эдгээр гэрчлэлүүд ирдэг:
-
Та бүхэн бидний амьдралд туслан, бидэнтэй хамт байхаар алс холоос ирсэн нь гайхамшиг юм. Бид одооноос харийнхан бус нийгмийн нэг хэсэг.
-
Эцэг хүний хувьд би маш их баярлаж байна. Охин минь бусдад хүндлэгддэг, нийгэмдээ хувь нэмэр оруулдаг нэгэн болох болно. Бид охидоо боловсролтой болгох нь гэм нүгэл гэж л боддог байлаа. Гэхдээ энэ бол онцгой ерөөл гэдгийг ухаарсан.
-
Би өөрийнхөө нэрийг ч бичиж чаддаггүй байлаа. Харин одоо би нэрээ бичиж, 100 хүртэл тоолж чаддаг болсон. Хүүхэддээ өгөх эмийн тунг хэрхэн уншихыг мэддэгүй байсан бол одоо эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар мэдлэгтэй болсон. Бас нөхрийнхөө нэрийг ч бичиж сурсан шүү. (ичингүйрэн инээмсэглэн хэлэв).
-
Хүмүүс намайг шашны тэргүүн учир ажилдаа үнэнч байх ёстой хэмээн, гадны хүмүүс охид эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг эсэргүүцэхийг шаардаж байсан ч та бүхнийг өөрийн нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд би тэмцсээр л байсан. Одоо тэд үр жимсийг нь талархал дүүрэн харж байна.
Залбирлын уриалга:
-
Эдгээр нийгэмд сүнсний нээлттэй байдал нэмэгдэж, сайнмэдээг хуваалцаж буй ажилчид зоригтой, хамгаалагдсан байхын төлөө залбирцгаая. Энэ бол өөрчлөлтийн жинхэнэ үндэс билээ.
-
Тэдний эх хэл дээр орчуулж буй библи дөнгөж уншиж сурч буй хүмүүст ойлгоцтой байхын төлөө залбирцгаая.
-
Пакистаны алслагдсан бүс нутагт хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ дэмждэг, зөв удирдагчид бий болохын төлөө залбирцгаая.
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.
Сургаалт үгс 1:5