Швейцар улсад цагаачлан амьдрах хүсэлт афганчуудаас хамгийн их ирдэг. 50 гаруй настай Фахим хэдэн жилийн өмнө Щвейцарт амьдрахаар цагаачлан ирсэн юм. Тэрээр өнгөрөгч зун унадаг дугуйтайгаа осолдон, баруун мөрөө гэмтээж улмаар эмчид хандан өвчтэй хэсэгтээ тосон түрхлэг түрхэх зөвлөгөө авчээ.
Фахим хайртай цэцэрлэгээ арчлах чадамжгүй болсон төдийгүй түүнд мэдрэгдэх хүчтэй өвдөлтөөс үүдэн дүрвэгсэд хийгээд бяцхан хүүхдүүдэд зориулан өөрийн гараар оёдог хөнжилөө ч урлах боломжгүй болсон байв. Гурван сарын дараа Фахимийг мэргэжлийн эмч рүү явуулахад мөр нь хугарсан ба буруу ургалтаар ургаж буйг оношилжээ. Эмч түүнд физик эмчилгээ хэрэгтэй болохыг тогтоосон ч сайжирахад урт хугацаа шаардагдах байв.
Фахимийн итгэгч швейцар найз нь түүний мөр эдгэрэхийн төлөө шаргуу залбирах хэрэгтэйг мэдрэв. Тэрээр Фахимаас “Би Есүст залбирдаг гэдгийг чи мэднэ дээ. Өвчтэй байгаа мөр нь эдгэрэхийн төлөө залбирч болохсон болов уу? хэмээн асуухад Фахим зөвшөөрөн тэрээр Есүсийн нэрээр залбирлаа.
Төд удалгүй Фахим найз дээрээ баяр хөөртэйгөөр зочлон “Найз минь хоёр эмч надад эмчилгээ хийсэн ч огтхон ч тус болоогүй. Харин чамайг залбирах төдийд өвдөлт алга боллоо” хэмээв. Найз нь аз жаргал дүүрэн “Фахим, энэ бүхнийг би хийгээгүй ээ” харин бидний залбиралд хариулсан Есүс Эзэнийг магтъя! гэжээ.
Залбирлын уриалга:
-
Фахимтай адил мусульманчууд Есүсийн эдгээгч, нигүүлсэнгүй зан чанарыг таньж мэдэхийн төлөө залбирцгаая.
-
Щвейцарын итгэгчид Афганистаны дүрвэгсдийг нэгтгэн, амсаж мэдэрсэн шархнаасаа эдгэрэхэд нь тусалсаар байхын төлөө залбирцгаая. Тэдний олонх нь цагаачлалын шийдвэрийг хүлээсээр байна.
-
Швейцарийн чуулганууд зоригтойгоор тунхаглан залбирч, мусульман дүрвэгсдийг хайрлаж, халамжлахын төлөө залбирцгаая.
Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.
Исаиа 53:5