Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
23 дахь өдөр - 4 сарын 13 Афганистан улс

2021 оны наймдугаар сард талибачууд Кабулыг эзлэн авснаас хойш Афганистан дахь ард иргэдийн сэтгэл түгшилт, айдас нэмэгдсээр байна. Афганистанд өөрийн гэсэн хэл соёл, уламжлал, үнэт зүйлс, чиг баримжаа бүхий арав гаруй ислам шашинт угсаатны бүлэг бий. Паштун үндэстэн голлох Талибачууд нь бусад үндэстнүүдийг эзлэн ноёрхсоор.

Диар Азиз хоёр нэг оффист ажилладаг. Диар пуштун үндэстэн байлаа. Тэдний онцлог бол бие даан шийдвэр гаргалгүй, овгийн үзэл баримтлалыг нэг дүгээрт тавин шийдвэр гаргадаг үндэстэн юм. Ингээд зогсолгүй овгоос ирэх дарамт шахалтыг бүгдийг нь мөн хүлээж авдаг онцлогтой. 

Азиз бол Тажик үндэстэн. Түүний нутгийн ард иргэд талибачуудын анхны түрэмгийллээс эхлэн өдгөө хүртэл өөрсдийн эрх чөлөөг хамгаалсаар ирсэн билээ. Тиймдээ ч жилээс жилд хоёр талаас олон тэмцэгчид  амиа алдсаар байна.

Хүүхэд байхаасаа л Азиз өөрийн болон ард иргэдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэх шаардлагатай болсон. Тэрээр найз нөхөд, төрөл төрөгсдөө алдсаар аливаа үхэлд гашуудан уйлахаа ч больсон байлаа. Диар болон Азизийн асар их ялгаа тэдний харилцааг аажмаар сүйрүүлэв. Тоглоом наргиа нь буруугаар ойлгогдож, энгийн асуултууд ч хувь хүнд дайралт болон ирэв. Өшөө авалт нь нэр төрийн хамгаалалт, нийгмийн хүлээн зөвшөөрлийг бий болгодог төдийгүй өшөө авалт бол шударга ёс юм хэмээн тэдний соёл заншил заадаг. Диар болон Азиз амар тайвны оронд өшөө авалтыг бодож байсан ч тэд Есүс Христийн сургаал болон уучлалын талаар сонсов.

Гайхамшигаар тэд бие биенээ уучлан ард иргэдийнхээ төлөө эв найрамдалтайгаар харилцах шийдвэрийг гаргалаа.

Залбирлын уриалга: 

  • Афганистан улсын угсаатны бүлгүүд амар тайвныг сонгон эв нэгдэлтэй байхын төлөө залбирцгаая.

  • Олон муслимчууд амар тайвны Ханхүү болох  Есүс Христийг таньж мэдэхийн төлөө залбирцгаая.

  • Овог аймгууд Есүс Христийн эрх мэдэл, нигүүлсэл дор эрх чөлөөтэй амьдрах боломжийн төлөө залбирцгаая.

Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.

ИОХАН 8:36

Ywamubmongolia