Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
24 дэх өдөр - 4 сарын 14 Кавказ

“Азербейджан найзуудтайгаа хийсэн бидний анхны бичлэгээр дамжуулан хүмүүс уриалагдаж, Есүст итгэдэг гэдгээ цахим сүлжээнд зоригтойгоор тунхаглаж эхлэсэн юм.” хэмээн Кавказ дахь илгээлтийн ажилчин Френк ярьж байсан юм. 

Кавказын бүс нутаг Сөнөсөн тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд оршино. (Армен, Азербейджан, Гүрж, Оросын өмнөд хэсэг багтана). Кавказчууд газар зүйн байрлал, гарал угсаа, улс төрийн хувьд өргөн цар хүрээг хамарсан үндэстэн ажээ. Бүс нутгийн өмнөд хэсэг бүхэлдээ исламын шашинтай. 

Френк түр хугацаанд Кавказад зорчих боломжгүй байх үедээ эх нутгаасаа ажиллаж эхэлжээ. Интернетээр мусульманчуудтай холбогдох боломж олдсонд Азери хэл дээр христитгэлийн тухай бичлэг хийж, тэдэнд сайнмэдээ тараах олон төрлийн материал орчуулж бэлдэн хуваалцсан юм. 

Есөн сарын хугацаанд түүний нийтлэл болоод бичлэг хэдэн зуу мянган хандалтыг авсан байлаа. Френк хэлэхдээ: “Зуу гаруй хүн Азери хэл дээр “Шинэ гэрээ”-г хүлээн авсан төдийгүй хэдэн арван хүн нэмэлт сургалтанд хамрагдаад байна. Аюул эрсдлийг үл харгалзан библийг биечлэн хүргэж буй ажилчид ч тус үндэстний дунд ажилласаар байна. Шинэ гэрээг авахыг хүссэн хүмүүсээс тасралтгүй дуудлага ирж, долоо хоног бүрийн цугларалт ч шинэ хүмүүсээр тасрахгүй байна. Нэмж дурдахад сайнмэдээ бүрэн хүрээгүй үлдсэн Нахичеван мужийн хүмүүсээс ч хүсэлт ирсэн" хэмээв. 

Залбирлын уриалга:    

  • Олон зүйлээс шалтгаалж сайнмэдээ хүрэхэд хэцүү үндэстний нэг бол энэ үндэстэн юм. Кавказын уулархаг нутгаар амьдардаг исламын шашинтай ард иргэдэд Бурханы хайрыг түгээх боломжын төлөө залбирцгаая.

  • Энэ бүс нутгийн итгэгчид Христийн жинхэнэ дагалдагчид болон итгэлээр өсөх, мөн өөр үндэстнүүдийн дунд олон чуулган тарихын төлөө залбирцгаая.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр христитгэлт контентуудыг нэвтрүүлэх боломжийн төлөө залбирцгаая. 

Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй?

Исаиа 52:7 

Ywamubmongolia