Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
26 дахь өдөр - 4 дүгээр сарын 16 Малайз улс

Малайз улсын Тайландтай хиллэдэг газар нутагт амьдардаг хүмүүсийг “Патани малайчууд” гэдэг ба тэдний тоо 1.5 сая. Тэдгээр хүмүүсийн 0.01 хувь нь л ердөө Есүсийн тухай сонссон. Үлдсэн хувь нь бүгд исламчууд ба тэд ойрхи дорнодын муслимчуудаас илүү гүн гүнзгий сүсэг бишрэлтэй. Тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж, өөрсдийн гэсэн байр суурь онцлог нь маш өвөрмөц ба энэ нь патани овгийнхонд христитгэлийг ойлгуулахад саад болдог талтай. 

Сусу хэсэг бүлэг христитгэгч хүмүүст орчуулагчаар ажиллаж байхдаа Есүсийн тухай сонсжээ. Тэр Христийн нэрээр залбирах үедээ ер бусын амар тайвныг мэдэрч, Түүний хайраар амьдралаа шинэчилсэн нэгэн болсон байлаа. Түүний өсөж торнисон газар өшөө авалт бол байх ёстой зүйлсийн нэг төдийгүй бараг соёлын нэг хэсэг болсон байлаа. Эргэн тойрныхон, хамт олон нь түүнийг муучлахад тэр уучлахыг сонгож, тэр сонголт нь түүнд амар тайван, баяр хөөрийг авчирч байгааг мэдэрсэн юм.   

Сусу түүний хамгийн хайртай хүн болох нөхөртөө ч Есүсийн тухай хэлэхээс ч зүрхшээдэг. Тэр 2 хүүтэй ба тэднийгээ дагуулж нууцаар цуглаанд явдаг. Сусу Бурханы үг болон цуглааныхаа итгэгчдийн гэрчлэлээр урамшуулагдаж, тэдэн шиг Есүсийг гэр бүлийнхээ гол цөм болгохын төлөө залбирч байгаа. 

Залбирлын уриалга:   

  • Сайнмэдээ хүрсэн газар гэр бүлүүд, хамт олон, овог аймаг хэрхэн өөрчлөгдөж байгаагийн төлөө талархал өргөн залбирцгаая. Патани муслимчуудад сайнмэдээ улам илүү хүрэхийн төлөө залбирцгаая. 

  • Малайз дахь нууцаар цуглаанд явдаг итгэгчдийн төлөө, тэдний дээр Христийг гэрчлэх зориг, эрх мэдэл өгөгдөхийн төлөө. 

  • Тэднийг дагалдуулах боломжийн төлөө залбирцгаая. Тэд дагалдагчийн амьдралд суралцснаар эргэн тойрондоо, гэр бүлдээ амьд гэрч нар болох юм. 

Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. 

1 Петр 3:15 

Ywamubmongolia