“Лалат аль Кайдр” орчуулбал “Эрх чадлын шөнө”. Энэ өдөр муслимчууд Коран судрын хамгийн эхний ишлэлийн дагуу залбирч гуйн мөргөдөг. Муслимчуудын хувьд энэ шөнө бол онцгой шөнө бөгөөд сүсэг бишрэлгүй муслимчууд хүртэл энэ шөнө сүнслэг байдалдаа анхааран Мухаммед бурхандаа ханддаг. Энэ шөнө залбирсан залбирал, сайн үйлсүүд 1000 сарын залбирал болон үйлстэй тэнцэнэ гэж үздэг учраас юм.
Энэ шөнийг өөрөөр мөн “Хувь заяаны шөнө” гэж нэрлэдэг. Энэ шөнө ямар байхаас шалтгаалан ирэх жилийн байдал ямар байх нь тодорхойлогдоно гэж үздэг. Тэд ерөөл, ивээл, уучлалыг хүсч шөнийн турш залбирдаг. Рамаданы залбирлын сүүлийн 10 өдөр сүм дуган, моск дотор зогсоогоороо, тасралтгүй залбирал үйлддэг муслимчууд ч бий. Тэд энэ чухал цаг үеийн нэгийг нь ч алдалгүй залбирахыг чухалчилдаг хүмүүс юм. Сүүлийн 10 өдөр тэд хичээнгүйлэн Коран судрыг уншиж, залбирвал илүү их ивээгдэнэ гэж итгэж иржээ. Ингээд ч зогсолгүй тэд уучлал эрэх шаардлагатай нэгнээсээ уучлалыг хүсч, уучлах ёстой хүмүүсээ уучлан харилцаануудаа дахин шинэчилдэг байна.
Залбирлын уриалга:
-
“Лалат аль Кайдр”-ын турш муслимчууд ямар нэг бурхныг чин сэтгэлээсээ эрэн хайдаг. Тэдний зүүд болон бодит байдалд Эзэн Бурхан Өөрийгөө илчлэн харуулж, тэдний хайж байгаа Амьд Нэгэн болох бидний Бурхан олдохын төлөө залбирцгаая.
-
Энэ шөнө олон муслимчууд үйлдсэн гэм нүглийнхээ төлөө залбирч, гэмшдэг. Тэдний гэм нүглийг уучилсан Хурга болох Есүсийн илчлэлт тэдний дээр ирэхийн төлөө залбирцгаая.
-
Хувь заяаны энэ шөнө хрисэд итгэгчдэд болон илгээлтийн эздэд исламын ертөнцөд сайнмэдээг хуваалцах үүд хаалгууд нээгдэхийн төлөө залбираарай.
Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад,
—Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.
Иохан 1:29