Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 1- Коранист

Ywamubmongolia

Олон улсын хөдөлгөөн

Ихэнх Мусульманчууд Исламын хуульд  гурван чухал хэсэг байдаг гэж үздэг: Коран, Сунна, Хадит
• Коран бол эш үзүүлэгч Мухаммедийн бичсэн илчлэл.
• Сунна нь эш үзүүлэгч Мухаммедийн хэлсэн үг, хийсэн үйлс болон түүнийг ажиглаж бичсэн цуглуулга.
• Хадит нь Мухаммедийн амьдралын талаарх бусад хүмүүсийн ярьсан түүх ба 6 номын нийлбэр юм.
      Эдгээр номууд дээрх текстийг цээжилсэн, тайлбарласан, хэрэгжүүлсэн Мусульман эрдэмтэд олонд танигддаг. Коранистуудыг өөрөөр “дуулгавартай” гэж нэрийддэг ба Исламын шашныг чиглүүлэх цорын ганц хууль бол Коран гэж тэд итгэдэг учир Сунна болон Хадитын эрх мэдэл, бүрэн эрхийг эсэргүүцдэг. Тэд Коран судар дахь эш үзүүлэгч Мухаммедийн үүргийг өндрөөр үнэлдэг, Кораныг тайлбарлахын тулд Сунна эсвэл Хадитыг хэрэглэх шаардлага байхгүй,
бүр эдгээр нь хүчин төгөлдөр бус гэж үздэг. 

      Коранистууд Мухаммедыг л хүндлэн мөргөх нь зохимжгүй хэлбэр гэж шүүмжилдэг. Тэд дийлэнх Мусульманчууд түүнийг шүтээнээ болгосон нь буруу гэж дүгнэдэг учир уламжлалт сүсэг бишрэлдээ Мухаммедыг  чухалчилдаггүй. 

     Ихэнх Мусульманчууд Коранистуудыг төөрөлдсөн, тэр ч байтугай эш үзүүлэгч Мухаммедыг үлгэр дууриалал болгон өдөр бүр түүн шиг амьдрах хэрэгтэй гэсэн Исламын шашны үндсэн сургаалыг эсэргүүцэгч буруу номтнууд гэж үздэг. Коранист үзэл нь Мухаммед эш үзүүлэгчийн  цаг үеэс үүсэлтэй ба сүүлд 20-р зуунд хурдацтай хүчээ авжээ. Исламын
шашин зонхилох бүс нутгуудаар Коранист нийгэм, бүлэглэл аль хэдийн
үүссэн байдаг.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ КОРАНИСТУУД КОРАН СУДРААС ҮНЭНИЙГ ХАЙДАГ. ТЭД БИЧЭЭСЭЭС ЕСҮСИЙГ ОЛЖ ХАРАН, ТҮҮНИЙГ ИЛҮҮ
ЭРЭЛХИЙЛЭХ БОЛТУГАЙ ХЭМЭЭН ЗАЛБИРЦГААЯ.
➋ “ДУУЛГАВАРТАЙ” ТЭДНИЙ ТӨЛӨӨ СУРГААЛТ ҮГС 3:5-6-Р ИШЛЭЛИЙН ДАГУУ ЗАЛБИРНА УУ.
➌ ИЛЧЛЭЛТ БОЛОН ХУУЛИЙН ҮНЭНИЙ АРИУН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН СУДАЛЖ БАЙГАА ТЭДГЭЭР МУСУЛЬМАНЧУУДЫГ БУРХАН ЕРӨӨХ БОЛТУГАЙ ГЭЖ ЗАЛБИРЦГААЯ.

(from : http://30daysprayer.com)

Ихэнх Мусульманчууд Коранистуудыг Исламын шашны үндсэн

сургаалыг эсэргүүцэгч, бүр буруу номтнууд гэж үздэг.