Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 13 - Тайвань дахь Мусульманчууд

Тайвань
Зүүн Ази

Ywamubmongolia

Тайваньд ойролцоогоор 350,000 Мусульманчууд байдаг ба ихэнх нь Индонези улсаас ирсэн цагаач ажиллах хүчин юм. Тэдний дийлэнх нь ажилчид буюу
загасчид, гэрийн үйлчлэгч, сувилагч, зарим нь оюутан хийгээд Тайваний иргэнтэй гэр бүл болсон хүмүүс ч бий. Маш олон ажил олгогчид Мусульман итгэгчдээ
хүндэлдэг бөгөөд өдөр тутмын мөргөл үйлдэл, Мусульман баяруудаа тэмдэглэх, Рамадан сарын үеэр залбирах зэргээр шашны зан үйлээ хийхийг нь өвшөөрдөг байна. Гэвч эдгээр цагаачид гэр бүлээ санах нь мэдээж бөгөөд интернет болоод ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар тэдэнтэйгээ холбоо барьдаг. Ням гараг бол Тайваний Мусульман цагаач ажилчдын хувьд онцлох өдөр юм. Тайваний нийслэл Тайпэйгийн хамгийн том галт тэрэгний буудал дээр тэд улсын эргэн тойрноос цугладаг. Тэд өөрсөдтэйгөө ижил төстэй царайг эрж хайж, хаа нэгтээ булан олж тэндээ төрөлх хэлээрээ ярилцан сууцгаана. Тэд Индонезийн үндэсний хоолоо хуваалцаж, ард үлдсэн гэр бүлийнхээ тухай дурсан ярилцана. Энэ бол гэрээ санасан, завгүй Мусульманчуудын хувьд сэргэх боломж юм. Ихэвчлэн цагаач ажилчид Тайваньд 3 жилээр ажиллах гэрээ хийдэг. Хугацаа дуусахад тэд гэртээ харьдаг ч зарим нь өөр ажил олгогчийг горилдог. Индонезийн маш олон тосгонд одоог хүртэл авралын сайн мэдээ хүрээгүй байна. Тайваньд өнгөрүүлж байгаа 3 жил бол магадгүй тэдний сайн мэдээ сонсох цорын ганц боломж юм.

Мэдээж эдгээр цагаачид гэр бүлээ санагалздаг.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ДЭЭР ДУРЬДСАНЧЛАН 350,000 ОРЧИМ МУСУЛЬМАН ЦАГААЧИД ТАЙВАНЬД АМЬДАРДАГ. ТЭДНИЙГ АЖЛАА САЙН ХИЙЖ, ГЭР БҮЛДЭЭ МӨНГӨ САЙН ОЛОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➋ ТАЙВАНИЙ ИТГЭГЧИД ӨӨРСДИЙН УЛСДАА БАЙГАА ЭДГЭЭР ЗОЧДОД БУРХАНЫ ХАЙРЫГ ИЛЧЛЭН ХАРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ ТАЙВАНИЙ АЖИЛ ОЛГОГЧИД НАЙРСАГ БАЙЖ, ТЭДНИЙ ХЭРЭГЦЭЭНД САНАА ТАВЬЖ ХРИСТИЙН ТАЛААР ТАНЬЖ МЭДЭХ БОЛОМЖ ӨГӨХИЙН ТӨЛӨӨ ТУС ТУС ЗАЛБИРААРАЙ.

(from : http://30daysprayer.com)