Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 21 - Лондонгийн Мусульманчууд

Англи
Европ

Ywamubmongolia

Их Британийн Лондон хотод дор хаяж 1.5 сая өөрийгөө Мусульман гэж боддог хүмүүс амьдардаг ажээ. Энэ нь Лондон хотын зургаан иргэн тутмын нэг нь Мусульман шашинтай гэсэн үг юм. Тэгвэл энэ хотод нөлөөлж байгаа ямар хөдөлгөөнүүд байна вэ?
Мусульманчууд улам илүү шашинлаг болж байна.
Цагаачдын хоёр дахь үе буюу тэдний хүүхдүүдэд ийм явдал элбэг тохиолддог. Тэдний ээж аавынх нь ирсэн улсын соёл тэдний хувьд өөриймсөг санагддаггүй, Их Британийн бүгдэд нээлттэй соёлд ч тэд бүрэн уусдаггүй. Тэд хэн бэ гэдгээ амьдарч байгаа эсвэл ээж аавынхаа ирсэн улсаас олж авдаггүй учраас үүнийгээ Исламын шашнаас олж авдаг. Тэгээд тэд эцэг эхээсээ ч илүү шашинлаг болоод зогсохгүй тэрс үзэлтэн болж хувирдаг.
Мусульманчууд итгэл үнэмшлээ орхиж байна.
Энэ хөдөлгөөн Иран болоод Курдуудын дунд өрнөж байсан бол одоо Араб болон Сомалиг багтаагаад Мусульман гарал үүсэлтэй хүмүүсийн дунд хүчээ аваад байна. Тэд исламын зарим нэг үзэл сурталтай санал нийлэхгүй учраас өөрсдийгөө шашингүй үзэлтэн хэмээн зарлаад байгаа.
Тэдний олонх нь Бурханд итгэдэг ч, аль ч шашныг дагадаггүй.
Тэдний цөөнх нь сайн мэдээг сонссон. Мусульманчууд хүмүүнлэг байдлыг шашнаас илүүд үзэх болсон байна. Өөрийгөө Мусульман гэж нэрлэх, гудамжаар алхаж яваа олон хүмүүс хэрвээ чи бусадтай эелдэг сайхан харьцдаг бол шашинд итгэдэг үгүй нь хамаагүй гэж боддог. Энэ үзэл санааны цаана байгаа жолоодогч, хөдөлгөгч хүчин зүйлийг мэдэх амаргүй юм.

                                                                             Лондонд амьдардаг 6 хүн тутамд 1 Мусульман байна.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ӨӨРИЙН ХЭН БЭ ГЭДГИЙГ, ХЭРГЭМ ЗЭРГЭЭ ХАЙЖ БАЙГАА МУСУЛЬМАНЧУУДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (1 ИОХАН 3:1–3)
➋ ЛОНДОН ХОТЫН ХРИСТИЙН ДАГАЛДАГЧИД ҮЙЛДЛЭЭРЭЭ БОЛООД ҮГЭЭРЭЭ МУСУЛЬМАН БОЛОН ӨМНӨ НЬ ЭНЭ ШАШИНД ХАМААРАЛТАЙ БАЙСАН ХҮМҮҮСТ АВРАЛЫН ЗАРЫГ ТАРААХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.
➌ ЛОНДОН БОЛ ГАЙХАЛТАЙ БОЛОМЖ БӨГӨӨД НӨЛӨӨЛЛӨӨР ДҮҮРЭН ХОТ ЮМ. ТЭНД АМЬДАРДАГ МУСУЛЬМАНЧУУДЫН ДУНД ХРИСТ ИТГЭЛТ ХӨДӨЛГӨӨНҮҮД ЭХЭЛЖ, ТЭНДЭЭС ИТГЭЛЭЭ ДЭЛХИЙ ДАЯАР ТУНХАГЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

(from : http://30daysprayer.com)