Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
5-р сарын 24 - Үргэлжлүүлэн залбираарай!

Олон улс даяар

Ywamubmongolia

Шинэ сар солигдоход Исламын ертөнцөд Эйд ал-Фитр буюу “Мацаг тайлах” дараагийн сар эхлэдэг. 30 өдрийн мацгийн дараагаар Рамадан сар дууссаныг тэмдэглэн баяр хөөр болсон гурван өдрийг тэд тэмдэглэн өнгөрүүлдэг. Мусульманчууд шинэ хувцас худалдан авч, бэлэг солилцдог бөгөөд сайхан хоолоор
бие биенээ дайлдаг. Исламын шашинтай орнуудад энэ үеэр гудамж талбайг тохижуулан томоохон найр, наадам зохион байгуулдаг. Маш олон Мусульманчуудын хувьд Эйд ал-Фитр залбирлаар ядууст мөнгө тараадаг нь Исламын шашны таван тулгуур баганы нэг юм. Энэ үеэр та Мусульман шашинтай найзтайгаа “Эйд Мубарак” хэмээн мэндчилж болно энэ нь “Мацагаа ерөөлтэй тайлж байна уу” гэсэн утгатай мэндчилгээ юм. Жилийн энэ үеүдэд Рамадан сар дууссан байдаг ч та үргэлжлүүлэн таньдаг Мусульман найз болон дэлхий даяар байгаа Мусульманчуудын төлөө залбираарай. 

● Он жилүүдийн уртад Мусульманчуудын төлөө залбирсан Христитгэгчдийн 30 өдрийн залбирлыг баримт болгон хадгалсаар ирсэн. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд урьд хожид байгаагүйгээр Исламын шашинтнууд Христ итгэл рүү эргэсэн байна (1000 ба түүнээс дээш). Энэ бүхэн үргэлжлэхийн төлөөх залбиралд таныг уриалж байна. (Үйлс 2:17–21)
● Христитгэгчид болон илгээлтийн байгууллагууд дагалдуулагчийн хөдөлгөөнийг Мусульман хүмүүсийн дунд анхааран үр дүнтэйгээр явуулахын төлөө залбираарай. Хэрвээ та энэхүү залбирлын хөтчийг хийж байгаа байгууллагатай холбогдохыг хүсвэл мөн нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл info@pray30days.org хаягаар бидэнтэй холбогдоно уу.
● Исламын шашинтай хүмүүсийн төлөөх Бурханы зүрх сэтгэлийг Ариун Сүнснээс гуйгаарай. (Матай 5:14–15)

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ Христийн хайрыг эргэн тойрондоо байгаа Мусульман хүнд харуулах боломжийн төлөө залбираарай.
➋ Исламын шашинтай оронд үйлчилж байгаа хүмүүст өгөөмөр бөгөөд зочломтой хандаж, тэдний төлөө залбираарай. (Ром 12:13)
➌ Итгэгчдийн уулзалт, нөхөрлөл дундаа Мусульманчуудын төлөө жил дамнан залбирч, тэднийг 30 өдрийн залбиралд нэгдэхийг урамшуулаарай!

(from :http://30daysprayer.com )