Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
19 дэх өдөр - 4 сарын 9 Этиоп

Жамила саяхан Этиопын Аддис-Абеба хотын нэгэн жижиг сүмд итгэгч болсон байна. Тэрээр мусульман нөхөр, хоёр бяцхан хүүхдийн хамт хотын ядуу дүүрэгт амьдардаг. Тэдний гэр цахилгаан, усгүй нэг өрөө байшин. Жамилагийн нөхөр ажилгүй, ихэвчлэн согтуу байдаг. Хүүхдүүдтэйгээ амьд үлдэхийн тулд байнга тэмцдэг.

Жамила Есүсийн дагалдагч болсноос хойш энэ нь улам хэцүү болсон.  Түүнийг санхүүгийн хувьд хааяа дэмждэг байсан гэр бүлийнхэн нь Христэд итгэснээс нь хойш холбоогоо тасалжээ.

Жамила мөнгө олохын тулд угаалга цэвэрлэгээ гээд чадах бүхнээ хийдэг байв. Түүний хөрш нь түүнд удаа дараа Христийн сүмд очихыг урьсан боловч татгалздаг байв. Хөрш нь түүнд нэгэн удаа хүнд нөхцөл байдалтай байсан ч Есүсийг олж, хэрхэн түүнд найдаж байсан тухайгаа ярьсан юм. Үүнийг сонсоод Жамила анх удаа цуглаанд явж үзэн, хэдэн долоо хоногийн дараа Есүсийг дагах шийдвэр гаргаж байсан юм. 

Жамила "Би нөхрийнхөө сайн эхнэр, хүүхдүүдийнхээ сайн ээж байхыг хүсч байна. Энэ бол үлгэр жишээ юм. Есүс намайг бүрмөсөн өөрчилсөн. Би нөхрийгөө гэмшиж Есүсийг дагаасай гэж үргэлж залбирдаг” гэж өчжээ.

Жамила бол Оромо хүн юм. Оромочууд Этиопийн уугуул хүмүүс бөгөөд тэндхийн хамгийн том угсаатны бүлгийг бүрдүүлдэг. Этиоп улсад 30 сая орчим оромочууд амьдардаг бөгөөд зарим нь уламжлалт шашныг дагадаг бол тал орчим нь исламын шашинт, суннит шашинтнууд бөгөөд христитгэлтнүүд улам бүр нэмэгдсээр байна.

 

Залбирлын уриалга: 

 

  • Жамила Есүсийг дагасан шиг мөн адил бүр олон оромочууд Христийг дагахын төлөө залбирцгаая

  • Этиоп дахь сүм чуулганууд Есүс Христийн тушаасны дагуу хайраар дүүрэн үлгэр жишээ болоосой гэж залбирцгаая

  • Этиоп дахь исламын шашинтай гэр бүлүүдэд ажил, боловсрол, эрүүл мэнд, амар амгалан амьдрах боломж дүүрэн байхын төлөө залбирцгаая. 

 

   Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын      тулд та нарын гэрэл тэдний өмнө    тийнхүү гэрэлтэг.

Матай 5:16 

 

Ywamubmongolia