Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Ministries

End Bible Poverty Now

Библи гэдэг бол Бурханаас хүн төрөлхтөнд өгөгдсөн хамгийн том өв хөрөнгө болон ивээл юм гэж бид итгэдэг. Эзэний үг нь хувь хүн, гэр бүлүүд болон үндэстэн ястан хийгээд улс орнуудыг ч өөрчлөх чадалтай гэдэгт та ч мөн санал нэг байгаа байх. Тиймдээ ч библи өнөөг хүртэл хамгийн их хэвлэгдсэн мөн хамгийн их тараагдсан гэх мэт номтой холбоотой бүхий л амжилтуудыг эзэмшиж байна. Библи нь дэлхийд хамгийн их хэвлэгдэж, тараагдсан ном хэдий ч одоог хүртэл 5 хүн тутмын 1 нь буюу 6665 хэл дээр бүтэн библи орчуулагдаагүй, 786 сая хүнд хүрэх боломжтой 1548 хэл рүү зөвхөн шинэ гэрээ орчуулагдсан, 470 сая хүнд хүрэх боломжтой 1138 хэл дээр библийн ямар нэг материал орчуулагдсан, 3969 хэл дээр библийн ямар ч товхимол байхгүй гэсэн судалгаануудыг харж болно. Монгол улсын хувьд бүтэн библи орчуулагдаад 20 гаруй жилийг ардаа үдсэн боловч одоог хүртэл Монголын хүм амын 90 ээс илүү хувьд нь библи хараахан хүрээгүй байна. Дээр дурдагдсан тоонуудыг харвал танд ямар бодол төрж байна вэ??? Тийм ээ дэлхийд библийн өсгөлөн нүүрлэж байна. Маш олон хүмүүс Бурханы үггүйгээр амьдарсаар байна. Библи хэлэхдээ тэд уншиж сонсохгүй бол хэрхэн итгэх вэ гэсэн байдаг. Тиймээс дэлхийн Христитгэлт удирдагчид нэгдэн ирэх онуудыг библи тараалтын жил болгох уриалга гарган Хриситгэгчдийг библи тараах үйлсэд өөрсдийгөө зориулахыг уриалсаар байна. Тиймд Улаанбаатар YWAM байгууллагын хувьд ч мөн адил энэ хараанд нэгдэн Эзэний үгийг хүмүүст үнэгүйгээр хүргэхийг зорин үйлчилж байна. Бид БИБЛИЙН ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООЁ уриан доор Эзэний үг болох библийн бүхий л хувилбаруудыг хүмүүст үнэгүйгээр тараан үйлчилж байна. Библи хувилбар гэдэгт маань бүтэн цаасан библи, цаасан шинэ гэрээ, сонсдог аудио библи, Есүс кино, утасны апп болон хөдөөний нүүдэлчин малчдад зориулсан гар чийдэн болох боломжтой сонсдог библийн төрлүүд багтаж байна. Та бүхэн ч бас өөрслийн байгаа газар оронд Эзэний үгийг түгээх ажлыг яг одооноос эхлэн хийгээсэй хэмээн хүсэж байна. Бид хамтдаа библийн хомсдолыг зогсоож чадна.

Манай үйлчлэл нь долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудад тогтмол хийгдэж байгаа бөгөөд хэрвээ та бидний библи тараалтын болон энэрэлийн үйлчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи имэйл хаягаар болон утасны дугаараа бидэнтэй холбогдоорой. 

                                                                           ЭЗЭН таныг Ерөөн сахих болтугай!

                                                                                        ywamub@gmail.com 

                                                                                              +976 96201609