Youth With A Mission (YWAM)
Чин эрмэлзэл
YWAM нь хамтран зүтгэгч нэгэн гэр бүл бөгөөд Библи бол Ертөнцийн Эзэний онгодоор бичигдсэн эрх мэдэл бүхий үгс гэдэгт итгэдэг.
Бидний амьдрал, үйлсийн бүхий л хүрээнд Библи хамгийн дээд эрхийг барих бөгөөд энэхүү Ариун Бичээст дараах гол үнэнүүдийг заадаг.
* Ертөнцийн Эзэн бол бодитой, хязгааргүй бөгөөд танин мэдэж болох Нэгэн .
* Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн, бодитой бөгөөд хязгаарлагдмал оршихуй.
* Үнэн бол хувиршгүй бөгөөд үнэнийг танин мэдэж болно.
* Хүмүүс бол хариуцлага хүлээх чадвартай оршихуй бөгөөд тэдний сонголтын үр дүн нь шагнал, эсвэл шийтгэл байдаг. Ертөнцийн Эзэний үгэнд тулгуурлаж, биднийг аварсан ивээлийнх нь хариуд өргөх талархал, хайрын илрэл болсон дараах зүйлс бүхий л нутаг дэвсгэр, бүх Христэд итгэгчдийн хувьд хэрэгжих ёстой гэдэгт бид итгэдэг.
* Мөргөл: Бид зөвхөн Ертөнцийн Эзэнийг магтаж, хүндлэхийн тулд дуудагдсан.
* Ариун байх: Бид Ертөнцийн Эзэний зан чанарыг илэрхийлж, ариун бөгөөд зөв амьдрахын төлөө дуудагдсан.
* Гэрчлэл: Бид Христийг мэдэхгүй хүмүүстэй Есүс Христийн сайн мэдээг хуваалцахын төлөө дуудагдсан.
* Залбирал: Бид Ертөнцийн Эзэний зүрх сэтгэлээр бусад хүмүүсийн төлөө зуучлан залбирахаар дуудагдсан бөгөөд энэхүү залбиралд аливаа муу бүхнийг няцаах сүнслэг дайн багтдаг.
* Нөхөрлөл: Бид орон нутгийн сүм ба авралын зар тараах байгууллага зэрэг хөдөлгөөнт сүмүүдэд үйлчлэхийн төлөө дуудагдсан.
‘YWAM-ын Чин эрмэлзэл’нь бидний эрхэмлэн дээдэлдэг оюун санааны үнэт зарчимуудыг багтаасан бөгөөд YWAM байгуулагдсанаас (1960) хойш Ертөнцийн Эзэний өгсөн илчлэлтүүдийн хамт үргэлжид өсөн нэмэгдсээр ирсэн билээ. Энэхүү чин эрмэлзэл нь Ертөнцийн Эзэний бидэнд онцлон өгсөн зүйлсийг хойч үедээ уламжлуулахын тулд бичигдсэн бөгөөд өнгөрсөн ба ирээдүй цагт авралын зар тараах үйл хэрэгтээ баримтлах бидний үндсэн зарчим юм. Эдгээрээс зарим нь бүх Христэд итгэгчдэд хамаатай, мөн зөвхөн YWAM-ын өвөрмөц шинж чанарыг агуулсан онцлогтой. Эдгээр зарчимууд нь бидний хэн болох, хэрхэн амьдрах,яаж шийдэх ёстойг тодорхойлдог YWAM-ын ‘DNA’ буюу үндсэн ‘Гень’мөн.
1. Ертөнцийн Эзэнийг таньж мэдэх
YWAMнь Ертөнцийн Эзэний зан чанар, хүсэл зориг, арга замыг танин мэдэхийг хичээн, амьдрал үйлсийнхээ бүхий л хүрээнд Түүний зан чанарыг илтгэхийг эрмэлзэнэ. Ертөнцийн Эзэнтэй тогтоосон харилцаагаараа дамжуулан Түүнийг танин мэдэж, Түүгээр бахархах нь бидний дотроос чөлөөтэй бялхаж, улмаар бусдад ч нөлөөлөх болно.
2. Ертөнцийн Эзэний дуу хоолойг сонсох
YWAMнь их, бага адиваа зүйлд Ертөнцийн Эзэний хүслийн дагуу залбирч, Түүний зарлигийг дуулгавартай даган, Түүнтэй хамтран зүтгэнэ. Бидний хувьд аливаа шийдвэр гаргах үйл явцын зайлшгүй нэг хэсэг нь хувь хүн, хэсэг бүлэг, бүх нийтээрээ Ертөнцийн Эзэний дуу хоолойг сонсох явдал мөн.
3. Ертөнцийн Эзэнийг дэлгэрүүлнэ
YWAMнь авралын зар, сургалт, тусламжийн үйлсээрээ дамжуулан дэлхийн бүх улс орны бүх цар хүрээнд Ертөнцийн Эзэнийг дэлгэрүүл гэсэн дуудлагад өөрсдийгөө зориулна. Үл итгэгчид Эзэнийг хүлээн авч, Түүнийг дагаж эхлэхэд нийгэм өөрчлөгдөж, улмаар ‘Бүх үндэстэнийг дагалдагч болго’ гэж тушаасан Есүсийн зарлиг биелэх болно гэдэгт бид итгэнэ.
4. Бүхийл амьдралынхаа турш зөвхөн Эзэнийг хүндэтгэн мөргөнө
5. Хүсэл мөрөөдөлтэй байна
YWAM нь Ертөнцийн Эзэний өгсөн шинэ хүсэл мөрөөдлийг өвөртлөөд зогосхгүй биелүүлж чаддаг зөн хараатай хүмүүс (visionary) болохоор дуудагдсан болно. Бүх нас үе, яс үндэс, нийгмийн хүрээнд зохицож чадахуйцаар ямагт шинэ үзэл санаа, байр суурьтай байж, шинэ үйл хэрэг, арга барилыг нээж олоход дуртайяа хошуучлагчид байна.
6. Зохион байгуулалт нь тэнцвэртэй байна
YWAM нь тэнцвэртэй зохион байгуулалт дээр олон талт шинж чанар болон эв нэгдлийг эрхэмлэдэг, адил зорилго, хүсэл мөрөөдөл, үнэ цэнэ, харилцаа бүхий олон улсыг хамарсан гэр бүл юм. Ямар ч цар хүрээнд Ертөнцийн Эзэний томилсон удирдагч нартаа үнэнч байх хариуцлага, онцгой эрх бидэнд бий, Бидний бүтэц, зохион байгуулалт нь хүмүүст үйлчилж, Ертөнцийн Эзэний хүслийг биелүүлэхийн тулд оршин тогтноно. Түүнчлэн Ариун Сүнсэн дотор хүмүүстэй эв эеийг тогтоож, Ертөнцийн Эзэний үгэнд тулгуурласан сүнслэг удирдлага ба эв нэгдэл, элчийн үүрэг буюу өөрсдийн үүрэг даалгаварыг биелүүлэхийн тулд оршино.
7. Олон улсын чанартай бөгөөд ялгаварладаггүй
YWAM нь цар хүрээ, бүрэлдэхүүний хувьд олон улсын чанартай бөгөөд ялгавар үзэлгүй. Арьсны өнгө, хэл аялгуу, оллн янзын шинж төрх нь өөр өөрийн соёл иргэншилийн хамт YWAM –ын өсөлт, эрүүл саруул байдалд хувь нэмэр болох сайн нөлөөтэй гэдэгт бид итгэнэ.
8. Хувь хүний үнэ цэнийг эрхэмлэнэ
YWAMнь хувь хүн бүрийн орштн байгаа үнэ цэнийг эрхэмлэнэ.
Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн бүх хүн иргэншил, нас, мэргэжил харгалзахгүйгээр өөр өөрийн өвөрмөц үүрэг хариуцлагатай гэдэгт бид итгэнэ. Бүх хүнд адилхан боломж, тэгш эрх өгөгдсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хэнд ч Ертөнцийн Эзэний өгсөн удирдах чадвар, авъяас бэлэг буйг хүлээн зөвшөөрч хүндэтгэж үзнэ.
9. Гэр бүлийг эрхэмлэнэ
YWAM нь зөвхөн эхнэр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд Ертөнцийн Эзэнд үйлчлэхийн төлөө дуудагдсан гэдэгт итгэдэг. Гэр бүлийн гишүүн нэг бүр өвөрмөц бэлэг авъяасаараа бие биеэ дэмжин,үйл хэрэгт нь хувь нэмрээ оруулж, авралын зар тараах үүрэг хариуцлагыг гэр бүлээрээ хувааж авсанаараа бүр илүү эрүүл саруул өсөж торниход нь дэмжинэ.
10. Залуучуудыг дэмжинэ
YWAM нь залуучуудыг дэмжиж тэтгэнэ. Ертөнцийн Эзэн залуучуудыг бадрангуй дайчин хүсэл мөрөөдөл, үйл хэрэгт уриалан дуудаад зогосхгүй зохих авъяас бэлгийг өгсөн гэдэгт бид итгэдэг. Бид залуусыг эрхэмлэн хүндэтгэж, итгэж, сургаж, боломж олгож, ажиллахад нь туслана. Залуучууд бол ирээдүйн төдийгүй өнөөдрийн сүм чуулган учраас тэднийг Ертөнцийн Эзэний хүсэл дотор удирдах авъяас чадвараа хэрэгжүүлэхэд нь бид туслаж дэмжинэ.
11. Хамтарч ажиллана
YWAM нь үйл хэргийнхээ бүх цар хүрээ ба удирдлагын хувьд хамтарч ажиллахаар дуудагдсан болно. Өөр өөр авъяас бэлэг ба дуудлага, үзэл бодол ба үйлс, өөр өөр үе тэнгийнхэн нэгдэн хамтарч ажиллах нь авралын зар тараах их үйлсийн бүхий л үе шатанд мэргэн ухаан, аюулгүй болон тэнцвэртэй байдлыг бүрдүүлнэ гэдэгт бид итгэдэг. ХАмт олон дотроо Ертөнцийн Эзэний хүслийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь илүү гүн харилцаа, ач холбогдол, хүсэл мөрөөдлийн тухайд өөр хоорондоо хүлээх хариуцлагыг улам тодорхой болгоно.
12. Үйлчлэгч удирдлагыг хөгжүүлнэ
YWAM нь удирдагчид нь байр суурь, зэрэг зиндаанаас урьтан үйлчилдэг удирдагч байхаар дуудагдсан болно. Үйлчилдэг удирдагч нь өөрийн халамжинд байгаа хүмүүсийн үүүрэг хариуцлага, бэлэг авъяасыг үнэлэн хүндэтгэж, тэдний эрх мэдэл ба онц эрхийг хамгаалагч юм. Есүс дагалдагч нартаа үйлчилж байсан шиг, удирдах үүрэг хүлээсэн хүн удирдаж байгаа хүмүүстээ үйлчлэгч байна гэдгийгээ сайтар ухамсарлана.
13. Библийн дагуу ертөнцийг үзэх үзэлтэй байна
YWAM нь Библийн дагуу ертөнцийг үзэх үзэлтэй байна. Библи нь сайн мууг нарийн тодорхойлж, зөв бурууг заагладаг гэдэгт, түүнчлэн бодит амьдрал ч бас үйл хэргээс дутархааргүй сүнслэг гэдэгт бид итгэдэг. Ертөнцийн Эзэнд дуулгавартай үйлдсэн бүхийл үйл сүнслэг юм. Бүх үйлсийнхээ хувьд бид Ертөнцийн Эзэнээс эмээж, Ертөнцийн Эзэний хүмүүс (эрэгтэй, эмэгтэй)-ийг нийгмийн бүхий л хүрээнд үйлчилж, нөлөөлж чадахад нь туслаж бэлтгэнэ.
14. Эхэлж үйлдээд дараа нь заана
YWAM нь Библийн дагуу эхлэж өөрөө үйлдээд, дараа нь бусдад заахыг үндсээ болгоно. Өөрөө эхлэж үлгэр дуурайлал болсоноороо тухайн хүний үг сургаал эрх мэдэлтэй болдог гэдэгт бид итгэдэг. Ертөнцийн Эзэний зан чанар ба Ертөнцийн Эзэний өгсөн үүрэг даалгаварыг үйл хэрэг болгон хэрэгжүүлсэн цагт л үндэстэнүүдийг дагалдагч болгох суурь тавигдана.
15. Харилцаан дээр төвлөрсөн тусламж дэмжлэгэнд тулгуурлана
YWAM нь санхүү хангамжийн хувьд, хувь хүн ба байгууллага нийтээрээ Ертөнцийн Эзэн ба Түүний ард түмэнд түшиглэх харилцаан дээр тогтсон дэмжлэгийн тогтолцоонд тулгуурлана. Харилцаан дээр тулгуурласан дэмжлэгийн тогтолцоо нь үүрэг хариуцлагаа ухамсарлах хийгээд бусадтай харилцаа тогтоох, бие биенийхээ төлөө гуйж залбирах аятайхан боломж гэдэгт бөид итгэдэг. Харилцаан дээр тулгуурласан дэмжлэгийн тогтолцоо нь дэмжигчийг хамтран зүтгэгч болгон оролцуулдаг. Түүнчлэн Ертөнцийн Эзэн ба Түүний ард түмнээс агуу дэмжлэг авдаг шигээ бид өөрсдөө ч бас агуу хүмүүс болохын төлөө хичээнэ. YWAM-ын гишүүн (YWAMer) нь цалинд найддаггүй, үйл хэргээрээ дамжуулан өөрийгөө болон цаг зав, авъяас чадвараа Ертөнцийн Эзэнд өргөгч юм.
16. Харилцааг эрхэмлэнэ
YWAM нь амьдрал ба үйл хэргийн хувьд харилцаан дээр төвлөрөхийг хичээнэ. Бид ямагт нэг зохион байгуулалт, дүрэм журманд найдахаасаа тлүү ариун байх, хамтрах, үнэнч, даруу байх, илэн далангүйгээр харилцан ойлголцож, эв нэгдэлтэй байхыг эрхэмлэнэ.
17. Зочломтгой байхыг эрмэлзэнэ
YWAM нь зочлох ёс бол Ертөнцийн Эзэний зан чанарыг илэрхийлж, хүмүүсийг хүндлэх эрхэм чухал үйлс гэдэгт бат итгэдэг. Бид нийгмийн жишгийг дагаж бус харин эелдэг бөгөөд уужим сэтгэлийн илэрхийлэл болгож бие биедээ (мөн зочид ба ядуу зүдүү, гадуурхагдсан хүмүүст) сэтгэлээ нээн, гэр бүл, сургууль, салбаруудаа ч бас нээлттэй байлгана.
18. Шударгаар харилцах
Жич: YWAM –ын 3 - н үндсэн баримт бичиг нь “Чин Эрмэлзэл”, “Манилийн тунхаг”, “Христэд итгэгчдийн Их Хууль” бөгөөд “Чин Эрмэлзэл” нь YWAM –ын олон улсын удирдлагын хуралдаанаар хүлээн зөвшөөрөгдсөн болно.