DBS танилцуулга Дагалдагч Библийн сургууль нь 3 сарын цөм сургалтаас бүрдсэн Үндэстнүүдийн Их Сургуулийн харьяа сургууль бөгөөд Библийг судалж, Бурханы үгээр дамжуулан Бурханыг таньж мэдэхэд гол анхаарлаа хандуулдаг. Библиэр дамжуулан бид Бурханы авралын төлөвлөгөөг харж болно. Библи бол Бурхан хүнийг хэрхэн Өөртэй нь харилцах зөв харилцаа руу хөтлөн дагуулж, Есүс Христийн гайхамшигт ажлаар дамжуулан авралын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн тухай (эцсийн эцэст Есүсийн тухай) түүх юм. Та бүхэн DBS-ээр дамжуулан Бурханы үгийг уншиж судлах явцдаа эдгээр уялдаа холбоог олж харах болно.
