Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

5-р сарын 10 - Өсөн дэвшиж буй Мусульманчууд

Олон улсын хөдөлгөөн

                                                                      Ywamubmongolia

Тарик Исламын шашинтай гэр бүлд өсөж торнижээ. Тэд гэр бүлээрээ шашны уламжлалт зан үйлийн баярыг тохиолдуулан сүмд очдог байж. Гэвч өсөж том болохын хирээр Тарик уламжлалт зан үйлийг ул суурьтай харж эхэлжээ. Олон улсын бизнест хөл тавьж, орон орны соёлоос цугласан найзуудтай болсон тэрээр орчин үед үл зохицох Лалын шашны итгэл үнэмшилд том асуултын тэмдэг тавьдаг болов. Тарикийн гэр бүл түүнийг өөрийн итгэл үнэмшлээ няцаана гэхээс эмээж байлаа. Гэвч Тарик Мусульман байхаа болихыг хүссэнгүй харин 21-р зуунд тохирох Мусульман итгэл үнэмшлийн арга замыг олохыг хүсчээ.

Лалын шашны дэвшилтэт хөдөлгөөнийг өөрөөр Орчин Үеийн Лалын хөдөлгөөн ч гэж нэрлэдэг. Шашныг цаг үед тааруулан тайлбарлахад төвөгтэй нөхцөл байдалтай Арабчууд анх 7-р зуунд нүүр тулжээ. Энэ хөдөлгөөн нь хурдтай өөрчлөгдөж байгаа цаг хугацаа, колончлол, Барууныхны хэт давамгайлсан байдал нь Мусульман итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байгаагаас улбаалан анх 19-р зуунд үүсжээ.

Дэвшилтэт Мусульманчууд итгэл үнэмшлээ нийгмээс тусгаарлахыг оролдож байгаа бус харин орчин үеийн соёл иргэншил, үнэ цэнэ, тэр дундаа хүний эрх, эмэгтэйчүүд болоод ижил хүйстнүүдийн эрхтэй холбоотойгоор өөрсдийн итгэлээ зөвөөр авч үлдэхээр зорьж байгаа хөдөлгөөн юм. Тэд Их Британийн Лондон хотод анх хөдөлгөөнөө эхэлсэн бөгөөд олон улсын шинж чанартайгаар шинэ үеийн Мусульманчуудын үнэ цэнийг бий болгох нээлттэй хэлэлцүүлгийг эхлүүлжээ.

Дэвшилтэт Мусульманчууд уламжлалт итгэгч нараас эсрэг байр суурьтай байх боломжтой. Тэдний зарим нь гэр бүл, эргэн тойрных нь хүмүүс үл зөвшөөрөх байдлаас улбаалан зөвхөн интернет орчин эсвэл хувьчлан уулзаж өөрсдийн итгэл үнэмшлийн талаар ярилцдаг.

                          Тарик орчин үед зохицох Исламын шашны итгэл үнэмшилд том асуултын тэмдэг тавих болов.

ЗАЛБИРАХ СЭДЭВ

➊ МАТАЙ 7:7-10 ДЭЭР ХЭЛЭХДЭЭ “ГУЙ ТЭГВЭЛ ӨГӨГДӨНӨ, ХАЙ ТЭГВЭЛ ОЛДОНО….” ГЭДЭГ. ӨӨРЧЛӨГДӨН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА ОРЧИН ҮЕД ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУЛТЫГ ХАЙЖ БАЙГАА МУСУЛЬМАНЧУУДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

➋ ИСЛАМЫН ЕРТӨНЦӨД АВЧИРЖ БАЙГАА ӨӨРЧЛӨЛТӨӨСӨӨ БОЛЖ АСУУДАЛД ОРЖ БАЙГАА ТЭД ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДДӨГҮЙ НЭГЭНИЙ ОРШИХУЙД АМАР ТАЙВНЫГ ОЛОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ИАКОВ 1:17)

➌ОРЧИН ҮЕИЙН ЛАЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ МУСУЛЬМАНЧУУДТАЙ УУЛЗАЖ 2020 ОНД ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БАЙХ НЬ ЮУ ВЭ ГЭДГИЙГ ХУВААЛЦАХ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ

(from : http://30daysprayer.com)