Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

5-р сарын 11 - Ираны Исламын хувьсгал

Иран
Ойрх Дорнод

                                Ywamubmongolia

1979 он Иран болоод Исламын ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн жил байлаа. Өргөн тархсан нийгмийн шударга бус байдал, цөлөгдсөн удирдагчид, хэт баруунжсан улс төрийн үзэл суртал болоод шашин зэрэг нь үймээн дэгдэх үндэс суурь болсон. Үүнээс улбаалан Персийн хэмжээлшгүй эрхт хаант засаглал Исламын Бүгд Найрамдах засгаар солигдсон юм. Алдартай Аяатолах Хомени нь Франц дахь цөллөгөөсөө буцан ирж тус хувьсгалыг тэргүүлсэн ба шинэ Исламын үндэс суурийг тавьсан юм. Тус улс нь баруунжсан соёлоос уламжлалт Мусульман руу өөрчлөгдөж эмэгтэйчүүдэд соёлын болоод хэвлэл мэдээллийн цензур, тусгаарлалтыг тавьжээ. Энэ өөрчлөлт нь эргэн тойронд байсан бусад Исламын шашинтай улс орнуудад хүртэл нөлөөлсөн юм. Арабын улсууд тэр дундаа Египет улс уламжлалт хэв маягт шилжин хүмүүсийн өдөр тутмын амьдрал, эрх чөлөөнд тодорхой хоригууд тавьсан юм. Хувьсгалаас хойш 40 жилийн дараах Иранд одоо хүн амын насжилт өндөрсөж, энэ улсаас явах чадвартай хүмүүс нь орхиж явж, үлдсэн хүмүүс нь харин хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдэж,
Эдийн засгийн нөхцөл байдал нь найдваргүй бөгөөд хар тамхинд донтогсдын хувиар дэлхийд дээгүүр бичигдэж байгаад олон хүмүүс Мусульман удирдагчиддаа сэтгэл дундуур байна. Гэвч Христитгэлт суурьтай хэвлэл мэдээллүүд болоод ер бусын гайхамшигт үзэгдлүүд олон Иранчуудыг Есүс рүү хөтлөн дагуулсаар байна.
Маргаашийн таны унших хэсэг Иранд олширч байгаа нууц гэр цуглаануудын талаар байх болно. Исламын энэ хувьсгал Дундад Ази болоод Дэлхийд тэр чигт нь нөлөөгөө үзүүлсэн. Гэвч авралын сайн мэдээ тэдэнд ирэх үед ижил зүйл тохиолдож, сайн мэдээ Дундад Азийг бүрхэн авах болно.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ИРАНЫ УДИРДАГЧИД ЭНХ ТАЙВАН, ЭРХ ЧӨЛӨӨГ АВЧРАХ ШИНЭ ХУВЬСГАЛ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ
➋ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛООД НИЙГМИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ЗОВЖ БАЙГАА ИРАНЧУУДЫН ТӨЛӨӨ ДУУЛАЛ 63-Р БҮЛГИЙН ДАГУУ ЗАЛБИРААРАЙ.
➌ ИРАНД ЕСҮСИЙН ДАГАЛДАГЧ БОЛОХ ШИНЭ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨХИЙН ТӨЛӨӨ МӨН ЭНЭ ХӨДӨЛГӨӨН БУСАД ҮНДЭСТЭН РҮҮ ХАЛДВАРЛАХЫН ТӨЛӨӨ
ЗАЛБИРААРАЙ

(from : http://30daysprayer.com)