Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

5-р сарын 16 - Энэтхэгийн Маппила: Эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэж байна

Энэтхэг
Өмнөд Ази

                                         Ywamubmongolia

Энэтхэгийн үзэсгэлэнт Керала мужид охид, хөвгүүд хамт сургуулийн зүг алхаж яваа дүр зургийг харж болно. Үүнийг та энэтхэгийн бусад тосгонд тийм ч олон харахгүй л болов уу? Далайн эргийн дагуу байрлах энэхүү дунд давхаргын тосгонд хөвгүүд, охид өөрсдийн бахархал болох өнгө алагласан сүм дотор исламын шашны гол цөм Коран судрыг уншиж, бичиж, цээжлэхэд суралцдаг. Маппилачуудын 90 хувь орчим нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд 10 сая орчим хүмүүс боловсрол эзэмшжээ. Тэд эмэгтэйчүүдийн үнэ цэнэ болоод эрхийг дээшлүүлэх хөдөлгөөний төлөөлөгчид юм.
2019 оны нэгдүгээр сард Аиша гэх эмэгтэй охиныхоо өмнө, түүний нүд рүү харж байгаад “Өнөөдөр би Мусульман эмэгтэй, Маппила эмэгтэй, Керала дахь болоод бүх Энэтхэгт байгаа эмэгтэйчүүд бол яг л эрчүүдтэй адил тэгш эрхтэй бөгөөд үнэ цэнэтэй гэдгийг өөрийн дуу хоолойгоор хүргэж байна” хэмээн хэлсэн байна. Тэр өдөр Аиша 385 милийн урттай “Эмэгтэйчүүдийн Хана” хөдөлгөөнд бусад 5 сая эмэгтэйчүүдийн хамт нэгдсэн юм. Тэд бүгд гар гараасаа бариад зам руу харан зогсоод чимээгүйхнээр эмэгтэйчүүд Бурханы өмнө болоод эрчүүдийн өмнө үнэ цэнэ, тэгш эрхтэй гэдгийг тунхагласан юм.
Магадгүй Маппила эмэгтэйчүүдийн зориг, итгэл нь тэдний гэр бүлийг Бурханы Хаанчлалд чиглүүлэх биз ээ.
                                                                                 Эмэгтэйчүүд Бурхан ба хүн төрөлхтний өмнө тэгш
                                                                                                             эрхтэй ба үнэ цэнэтэй.

ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ МАППИЛА ГЭР БҮЛИЙН ЭРЧҮҮД ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХЭЭР ҮЙЛДВЭРТЭЙ ХОТ БАРААДАН АЖИЛЛАДАГ БАЙНА. ТЭДГЭЭР ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (ДУУЛАЛ 68:5–6)
➋ МАППИЛА ЭМЭГТЭЙЧҮҮД ХРИСТ ДОТОРХ ӨӨРСДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТАНЬЖ МЭДЭХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ. (ГАЛАТ 4:7)
➌ ЭНЭТХЭГЭЭС ЛАЛЫН ШАШНЫГ ХАМГИЙН АНХ ХҮЛЭЭЖ АВСАН ЭДГЭЭР 10 САЯ ОРЧИМ МАППИЛАЧУУД БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ХҮЛЭЭН АВЧ АВРАЛЫН ЗАРЫГ ТАРААХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ (ИСАИА 61:4)

(from : http://30daysprayer.com)