Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

5-р сарын 17 - Ёс төдий Мусульманчууд

Олон улсын хөдөлгөөн

                                              Ywamubmongolia

Та “Ёс төдий Христитгэгчид” гэх нэршлийг сонсож байсан уу? Эдгээр нь Христитгэлийн ерөнхий үнэ цэнийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зарим нэг уламжлалт заншлыг нь дагаж мөрддөг хэрнээ Христийн шашныг амьдралдаа чухалд тооцож үздэггүй хэсэг бүлэг хүмүүс юм.
Ёс төдий итгэгчид нэг талаасаа агностик эсвэл шашингүй үзэлтэн байдаг ч өөрсдийгөө шашинлаг биш сүнслэг гэж тайлбарладаг. Олон тохиолдолд тэд Христитгэлт уламжлалтай гэр бүлд өсөж торнисон, өөрсдийгөө итгэгч гэж дууддаг ч итгэлийн чухал үндсэн зүйлүүд дээр санал нийлдэггүй.
‘Ёс төдий Мусульманчууд” үүнтэй ижил төстэй. Тэд хоёр нүүртэй, шашинлаг хүмүүсээс болж урам хугарсан эсвэл ямар нэг шархтай байдаг ба бусад Мусульманчуудын адил шийдэмгий биш. Тэд өөрсдийгөө Мусульман гэх боловч нэр төдий эсвэл бүр огт сүсэг бишрэлгүй байдаг. “Ийм нэр төдий Мусульманчууд дэлхий дээр олон байдаг. Ялангуяа Европ, Төв Ази, Хойд Америк болон Дундад Ази, Зүүн Өмнөд Азид олон бий. Жишээ нь Пев Судалгааны Төвийн саяхан Азербайжан дахь Мусульманчуудын ердөө нэг хувь, Албанид таван хувь нь моск буюу сүм дуганд очдог гэсэн судалгааг гаргажээ. Тэд мөн нийт Мусульман Казакстанчуудын 14 хувь, Босни Герцеговинад 5 хувь нь өдөр бүрийн 5 залбиралд хамрагддаг болохыг тогтоожээ. АНУ-ын хүн амын 1 хувийг Исламын шашинтай хүмүүс эзэлдэгээс нийт Мусульманчуудын 64 хувь нь шашин тэдний хувьд чухал гэсэн хариулт өгсөн байна.
Олон улсад шашны үүрэг өөрчлөгдөхийн хирээр Христитгэлтэй адил Исламын шашинд ч дотроо ба гаднаа ямар байх талаар асуулт үүсээд байна.

                                        Тэд өөрсдийгөө Мусульман гэх боловч нэр төдий эсвэл бүр огт сүсэг бишрэлгүй байдаг.
ЗАЛБИРАХ СЭДЭВ
➊ ЧУХАЛ, ҮНЭ ЦЭНЭТЭЙ ИТГЭЛИЙГ ХАЙЖ БАЙГАА МУСУЛЬМАНЧУУД ХАРИУЛТАА ОЛОХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (МАТАЙ 6:33)
➋ ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛСОН БИД ИТГЭЛЭЭ ХЭРХЭН ЖИНХЭНЭ БОЛООД ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛГОН ХАРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ. (2 КОРИНТ 3:5; ИАКОВ 3:9–12)
➌ ДУУЛАЛ 111-Р БҮЛГИЙН ДАГУУ ЭДГЭЭР МУСУЛЬМАНЧУУДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРААРАЙ.

(from : http://30daysprayer.com)