Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

25 дахь өдөр - 4 сарын 15 Австри улс

“Аллах бол миний цорын ганц аврагч” хэмээн миний бяцхан хөрш болох Лейла бахархалтайгаар хэллээ. Би хэсэг хугацаанд бодолхийн 

– “Харин миний аврагч бол Есүс” хэмээн хариулав. Лейла гайхсан харцаар над руу ширтэн ‘Есүс гэж хэн юм бэ? хэмээн асууснаар бидний дунд Есүсийн талаарх удаан яриа өрнөлөө.

Исламын шашинтай улс үндэстнээс Австри улсад амьдрахаар олон хүүхдүүд цагаачлан иржээ. Тэдний ихэнх нь төрөлх нутгаасаа болон бага насандаа тохиолдож байсан зүйлүүдээс мэдэрсэн сэтгэлийн шархтай ажээ. Боловсрол эзэмших боломж хомс бөгөөд арай гэж боломжтой болсон ч сургуулийн хөтөлбөр тохирохгүй байх нь элбэг.  Хэдий тийм ч хүмүүстэй танилцан нөхөрлөж, христитгэгчид юунд итгэдэг талаар асуун Бурханы тухай яриа өрнүүлэх дуртай.

Лейла болон бусад хүүхдүүд өөрсдийн шашин болоод жинхэнэ Бурханы талаар эргэцүүлэн бодно. “Залбирах чинь залхмаар зүйл шүү дээ, үргэлж өөрсдийгөө угаан, цэвэрхэн хувцас өмсөж, зөв зүйл л хэлэх шаардлагатай. Би хэлэх үгээ ч мэддэггүй юм аа. Харин та хэрхэн залбирдаг вэ?” гэж үйлчлэлийн хамтрагчаас минь нэгэн бяцхан охин асуув.

Хүүхдүүд Есүсийн түүх, сургаалийг сонсон тэднийг хайрладаг аугаа хайрын талаар гүн гүнзгийгээр мэдэхийг хүсэж буйг харах хэчнээн гайхалтай гээч. 

Залбирлын уриалга: 

  • Австри дахь дүрвэгсэд болон тэдний хүүхдүүд амсаж мэдэрсэн сэтгэлийн шархнаасаа эдгэрч шинэ гэртээ амар амгалан, аюулгүйгээр амьдрахын төлөө залбирцгаая!

  • Шинэ хэл, соёлоос суралцах боломж бололцооны төлөө мөн тэдэнд заан сургаж буй ажилчид тэвчээртэй, энэрэнгүй байхын төлөө залбирцгаая.

  • Дүрвэгсэд Есүсийг өөрсдийн аврагч Эзэнээр хүлээн авахын төлөө залбирцгаая.

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.

Иохан 1:12

Ywamubmongolia