Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

29 дэх өдөр – 4 сарын 19

Коран сударт Бурханы нүдээр эрэгтэй эмэгтэй хүмүүс эн тэнцүү гэж бичсэн байдаг төдийгүй эмэгтэйчүүдийг хамгаалах талаарх тушаал зарлиг цөөнгүй байдаг.   

Исламын шашны онол сургаал дээр эмэгтэйчүүдийн эрхийн тухай хамгийн их бичигдсэн байдаг. Бодит практик дээр харамсалтай нь эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг. Исламын шашинт эмэгтэйчүүд боловсрол эзэмших, ажиллах, эрүүл мэндийн талбар, гэр бүлийн үүрэг хариуцлага гээд олон талаар тэгш бус байдалтай нүүр тулдаг.     

Гэхдээ дэлхий даяарх муслим эмэгтэйчүүд эргэн тойрон дахь ертөнцүүдээ өөрчилсөөр байна. Өөрсдийн үнэ цэнэ, чадвар боломжуудаа олж нээн, хамт ажиллах гарц гаргалгааг хөгжүүлж, зохион байгуулж байна. Исламын шашинт эмэгтэйчүүд сэрж, дэлхийд нөлөөлж эхэлж байна. 

Исламын шашинтай Пакистан улс сүүлийн жилүүдэд 5 эмэгтэй улс төрчийг улс төрийн чухал албан тушаалд томилжээ. Одоо энэ улсад эмэгтэй улс төрч гэдэг ойлголт тийм ч хачин жигтэй зүйл биш болж эхэлж байна. 

Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тал дээр хамгийн удаан өөрчлөгдөж буй Саудын Араб олон нийтийн газар болох спортын заал, талбай, кафед эрэгтэй хүмүүстэй зэрэгцэн байхыг зөвшөөрсөн төдийгүй эмэгтэйчүүд эрэгтэй асран хамгаалагчгүйгээр амьдрах, аялах эрхээ олж авчээ. Сүүлийн 5 жилүүдэд нийгэм дээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо 2 дахин өссөн гэсэн судалгаа мөн бий. Тэд нийгэмд дуртай салбартаа ажиллахын зэрэгцээ урлагийн салбарт ч мөн эмэгтэй хүмүүс хөл тавьж эхэлж байна. Марвелийн кино цувралд мусульман эмэгтэй супер баатрын дүр шинээр нэмэгдсэн юм. Спортын хувьд ч мөн тэд хижаб өмсөнгөө үзүүлэлтээ ахиулсаар байх арга замыг олж хэрэгжүүлсээр байгаа юм.  

Залбирлын уриалга:   

  • Исламын шашинтай эмэгтэйчүүд үргэлжлүүлэн аюулгүй, аз жаргалтай байх боломж үүд хаалгууд үргэлжлүүлэн хөгжсөөр, нээгдсээр байхын төлөө залбираарай.

  • Эмэгтэйчүүдийн эрх тэгш бус, шударга бус байдалд хүчтэй нөлөөлж, өөрчлөхүйц байр суурин дээр очихын төлөө. 

  • Муслим эмэгтэйчүүд Есүсийг дагах, Есүсийн сайнмэдээг сонсох боломж олдохын төлөө залбирцгаая. 

Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв.

Лук 1:45 

Ywamubmongolia